Хонконгийн анхны сансрын нисгэгч Хятадын “Shenzhou-23” сансрын хөлгөөр анх удаа сансарт хөөрлөө.
43 настай, цагдаагийн ажилтан, гурван хүүхдийн ээж Ли Жяйин нь Хятадын “Тяньгун” сансрын станц руу явсан, гурван хүний бүрэлдэхүүнтэй багийн нэг гишүүн аж. Туршилтын хөтөлбөрийн хүрээнд багийн дор хаяж нэг гишүүн бүтэн нэг жилийг тойрог замд өнгөрүүлэх аж.
Нэг жилийн хугацаатай энэ нислэг нь 1995 онд Оросын сансрын нисгэгч Валерий Поляковын тогтоосон 14 сарын дээд амжилтаас арай бага хэдий ч түүхэн дэх хамгийн урт хугацааны нислэгүүдийн нэг болно
Энэхүү нислэг нь 2030 он гэхэд хүнийг саран дээр буулгах зорилготой Хятадын амбицтай сансрын хөтөлбөрийн хамгийн сүүлийн алхам юм. Энэ нь 2028 он гэхэд саран дээр буух зорилготой АНУ-тай хийж буй өрсөлдөөн улам эрчимжиж буйг илтгэж байна.
“Shenzhou-23” хөлөг нь бичил таталцлын хүний биед үзүүлэх нөлөөг судлах зэрэг олон туршилт хийх үүрэгтэй. Лигээс гадна багийн бусад хоёр гишүүн нь 39 настай сансрын инженер Жу Янжу болон 39 настай, агаарын цэргийн хүчний нисгэгч асан Жан Жиюань нар юм.

Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Жон Ли түүний энэ нислэгт оролцож буйг “түүхэн мөч” хэмээн тодорхойлсон байна. Сансарт ниссэн анхны хүн болох Ян Ливэй нь Ли-д урам зориг өгсөн гэж ярьжээ.
Нэг жилийн хугацаатай энэ нислэг нь 1995 онд Оросын сансрын нисгэгч Валерий Поляковын тогтоосон 14 сарын дээд амжилтаас арай бага хэдий ч түүхэн дэх хамгийн урт хугацааны нислэгүүдийн нэг болох юм. Мөн энэ нь Хятад улс урт хугацааны сансрын амьдрал болон алсын сансрын судалгааны чиглэлээр туршлагаа улам нэмэгдүүлж байгааг харуулж байна гэжээ.
2024 онд Хятадын “Chang’e-6” хөлөг сарны алс талын чулуулгийн дээжийг анх удаа авчирч дэлхийд буцаан хүргэсэн. Мөн энэ оны сүүлээр Хятад улс сансрын нисгэгчдийг саран дээр хүргэх зориулалттай “Mengzhou” хөлгийн тойрог замын туршилтын нислэгийг хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: BBC