gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Энх-Амгалан: Ирэх намраас хоёр хүүхэд дундаа нэг компьютертэй болно

Б.Эрдэнэчимэг
Боловсрол
3 цаг 59 минутын өмнө
Twitter logo

Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. 

-Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээ хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр баталлаа. 

Боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контент, сургалтын сан, платформыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг компьютер, анги, танхим бүрийг ухаалаг самбартай болгоно. 

Тогтоолыг энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. 

Арга хэмжээг 2026-2028 онд үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг зохион байгуулах, шаардагдах хөрөнгийн тооцоо, судалгаа, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлж, төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр зээл болон бусад эх үүсвэрээс  санхүүжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Нийт 300 мянган ширхэг компьютерийг санхүүгийн түрээсээр худалдан авна.  Одоо нэг ангид 2-3 компьютер ногдож байна. Үүнийг нэмж, 1-2 хүүхэд дундаа нэг компьютертой болно.

ПИСА-гийн үнэлгээгээр манай хүүхдүүдийн уншиж бичих чадвар сул үнэлэгдсэн. Иймд энэ хоцрогдлыг нөхнө. Ирэх намар компьютер авах ажлыг Хөгжлийн банк хариуцна. Үүнд төсвөөс мөнгө зарцуулахгүй. Энэ нь манай салбарын мега төсөл болно. Нэг хромбүүк 1.5 сая төгрөгийн үнэтэй гэхээр нийт 300-350 тэрбум төгрөгийн худалдан авалтыг Гүүглийн хромбүүктэй хийнэ. 

Худалдан авалтын сонгон шалгаруулалтаа ил тод зарлана. Ингэхдээ Гүүглийн хромбүүкийн үйлдвэрийг Монголд байгуулах, дотоодын компанитай нэгдэл байгуулж, хамтран ажиллах нөхцөл тавина. 3-5 жилийн дотор санхүүгийн түрээсээ төлж дуусгана. Мөн ирэх намраас нэг ангид нэг ухаалаг самбар суурилуулна гэв.              

Хот, хөдөөгийн болон улсын, хувийн сургуулийн чанарыг ялгааг арилгах чиглэлээр нэг ижил орчинд, хүүхэд бүрийг хүртээмжтэй хэрэглэгдэхүүнтэй, интернэттэй, компьютертой болгоно. 

Ингэснээр алслагдсан сум, суурин газрын хүүхдүүд мэдлэгийн хоцрогдолгүй болно. 

Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн, орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 717 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Нэг цахим төхөөрөмжид ногдох хүүхдийн тоо 11 (1:11) байна. 

18,838 анги танхимын 3,362 нь ухаалаг самбартай байна.

Боловсролын яамны MEDLE контентын санд

  • 11,265 хичээл, 
  • 147 сурах бичиг, 
  • 4,024 теле хичээл, 
  • 230 интерактив контент, 
  • 3,500 интерактив дасгал ажлын хуудас, 
  • 805 виртуал лаборатори, 
  • 413 цахим ур чадвар олгох хичээл 
  • Нийт 20,000 гаруй контент байршсан. 

Мөн Pearson, Eduten, Mozaik зэрэг цахим платформуудыг сургалт, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

Гэвч цахим сургалтын дэд бүтэц, тоног төхөөрөмж бүхий сургалтын орчин харилцан адилгүй байгаа нь суралцагчдын ялгаатай байдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх магадлалтай. 

Иймээс “Нэг суралцагч-нег компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээ хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэ арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх болжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан