gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.26
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зүрхний хэм алдалтыг цахилгаан соронзоор эмчлэх аргыг ирэх сард нэвтрүүлэхээр ажиллаж байна

Эрүүл мэнд
5 цаг 55 минутын өмнө
Twitter logo
Twitter logo
Эрүүл мэнд
5 цаг 55 минутын өмнө
Зүрхний хэм алдалтыг цахилгаан соронзоор эмчлэх аргыг ирэх сард нэвтрүүлэхээр ажиллаж байна УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын тасгийн эмч Е.Досжан

“Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагаа” хурал энэ сарын 26, 26-нд МОНГОЛ-ЯПОН-ий төвд боллоо. 

Японы эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кономити” компани болон Монголын “Вертус капитал инвестмэнт групп”-тай хамтран хувийн хэвшил хооронд анх удаа зохион байгуулж байна. 

Эмч мэргэжилтнүүд туршлагаа солилцож, эмчилгээний талаар хэлэлцэв. Хуралд хоёр улсын эмч, судлаачид, эрүүл мэндийн салбарын төлөөллүүд оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөлдлөө. 

Монгол, Японы эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, сургалт, судалгаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр өргөжиж байна.Тус семинарт Монголын хоёр эмч, Японы зургаан эмчийн илтгэл тавилаа. 

УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын тасгийн эмч Е.Досжан 
-Энэ хурал хөгжингүй орнуудын анагаах ухааны ололт, шинэ технологийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой. Япон технологийн өндөр хөгжилтэй. Орчин үеийн шинэ эмчилгээний аргыг нэвтрүүлж, харилцан туршлага солилцох нь чухал. Монгол эмч нар Японд суралцах гэх мэтчилэн олон боломж нээгдэж байна. 

-Манай улсад хамгийн хэрэгтэй технологи нь юу вэ?
-Би зүрхний хэм судлалын эмч. Хэм судлалын салбарт хөлдөөх аргаар эмчлэх, цахилгаан соронзоор эмчлэх гэх мэт олон арга нэмэгдлээ. Бид 2023 оноос хойш хөлдөөх аргыг нэвтрүүлсэн. Дараагийн шинэ технологийн арга нь цахилгаан соронзоор эмчлэх юм. Үүнийг ирэх сарын 15-наас анх удаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлийг Монголд нутагшуулж, хөгжиж буй орнуудаас заавар, зөвөлөгөө авах шатандаа явж байна.  

Манай баг 2019 оноос хойш Япон эмч нартай хамтарч ажилласан. Шинэ технологийг яавал аюулгүй, үр дүнтэй нэвтрүүлэх боломжтой, улсын хэмжээнд суурь судалгааг сайжруулах боломжийг нээхэд Япончууд тусалж байгаад таатай байна. 

Японы “Кономити” ХХК-ийн албаны дарга Таникава Марико дараах мэдээллийг өглөө.  
-Энэ хурлыг хувийн хэвшлийн байгууллагуудын түвшинд анх удаа зохион байгууллаа. Цаашид жилд 2-3 удаа тогтмол үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Энэ удаагийнх анхных тул бид Монголтой танилцаж, судлахыг зорьсон. Дараа нь анагаах ухааны ямар чиглэлийн хүнийг урих, эндээс ямар чиглэлийн эмчийг Японд мэргэшүүлэхийг шат дараатай шийднэ. 

-Монголд хамгийн түрүүнд нэвтрүүлэх боломжтой, дэвшилтэт эмчилгээ, технологи юу вэ?
-Японы олон жилийн туршлага, судалгаанд үндэслэсэн, эрдэм шинжилгээний ажлаар баталгаажсан  эмчилгээний арга зүйг нэвтрүүлнэ. Монголд нэвтрүүлэхэд бэлэн болсон үйлчилгээ гэвэл үүдэл эсийн нөхөн сэргээх эмчилгээ юм. 

Монголд эмчлэх боломжгүй өвчнүүд бий гэдгийг сонссон. Үнэхээр яаралтай эмчлэх шаардлагатай өвчтөнүүдийг Япон руу авч очиж эмчлэх, мэс засалд оруулах гэх мэт үйлчилгээг ойртуулахыг хичээж байна.

-Танд баярлалаа. 

“Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагаа” хурал маргааш үргэлжилнэ. 

Б.Энэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан