Гадаадын иргэнийг Монгол Улсад урьсан бол тухайн иргэнийг аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээхийг Гадаадын иргэн, харьяатын газраас санууллаа.
Тодруулбал:
- Гадаадын иргэнийг Монгол Улсад орж ирснээс хойш 48 цагийн дотор байрлаж буй хаягаар нь ISF.mn системд цахимаар бүртгүүлээрэй.
- Хэрэв таны урьсан иргэн оршин суух зөвшөөрөл авах бол хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор мэдүүлгээ гаргана. Энэ хугацааг хэтрүүлбэл зөрчилд орох эрсдэлтэй аж.
Мөн визийн байх хугацаа болон оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэх эсвэл тухайн иргэнийг Монгол Улсаас гаргах, буцаах үүрэгтэй. Иймд виз зөвшөөрлийн хугацааг тогтмол шалгахыг зөвлөлөө.
Үүнээс гадна гадаадын иргэнийг ирсэн зорилгоос нь өөр үйл ажиллагаа хийлгэх, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно. Энэ нь уригч тал зөрчилд орох, гадаадын иргэнийг албадан гаргах үндэслэл болохыг анхааруулав. Уригч тал өөрийн үүргийг хариуцлагатай биелүүлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар