gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Мөнхсоёл: Хог хаягдал үүсгэсэн хэмжээгээр төлдөг болох нь илүү шударга зарчим

Б.Эрдэнэчимэг
Ногоон дэлхий
5 цаг 36 минутын өмнө
Twitter logo

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2026.05.26/ хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Мөнсоёл танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж санал, дүгнэлтээ танилцуулсныг дурдав.

Монгол Улсын хог хаягдлын менежмент, санхүүжилтийн тогтолцоо нь зөвхөн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлахад төвлөрсөн, хүний нөөц тогтворгүй, хариуцлагын механизм сул.

Иймд салбарын хөгжлийг хязгаарлаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байна. Нэн тэргүүнд хог хаягдлын санхүүжилтийн тогтолцоог шинэчилж үүсгэсэн хэмжээгээр төлөх зарчимд суурилсан төлбөрийн механизмыг бүрдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүрэг тогтоож байгаа эрх зүйн өнөөгийн орчныг өөрчлөн, чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй байна.

Ингэснээр үйлчилгээний чанар үр ашиг дээшилж, хог хаягдал бууруулах эдийн засгийн хөшүүрэг бодитоор бий болно. Үйлдвэрлэгч импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлж ялангуяа цахим цахилгаан хэрэгсэл, сав, баглаа боодол зэрэг бүтээгдэхүүний хаягдлыг эргүүлэн татах, дахин боловсруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. 

Депозит, систем, урамшууллын механизмыг нэвтрүүлэх нь чухал гэв.

Мөн орон нутгийн түвшинд хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн менежмент сул, хэмжилт бүртгэлийн тогтолцоо хангалтгүй байгаа тул хэмжилтийн техник хэрэгслээр бүрэн хангаж, нэгдсэн бүртгэл мэдээллийн системийг хөгжүүлэх шаардлагатай. 

Төвлөрсөн цэгүүдийг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн иж бүрэн судалгаанд үндэслэн шинэчлэх, нөхөн сэргээх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй. 

Эдгээрийг үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл, хот, орон нутгийн хэмжээнд хог хаягдлын менежментэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэн, хог хаягдал үүсгэж байгаа хэмжээгээр төлөх төлбөрийн шударга системд шилжиж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйлдвэрийг, үйлдвэрүүдийг татвар, урамшууллын бодлогоор дэмжин үйлдвэрлэгч импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог бүрдүүлж чадна гэж үзжээ. 

Иймд ажлын хэсгээс дээрх асуудлыг тусган хог хаягдлын менежментийн санхүүгийн тогтолцоог шинэчлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр багасгах, ангилан ялгах, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжив. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан