Төсвийн, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан /2026.05.26/ эхэллээ.
Хурлаар ирэх оны улсын төсвийн хүрээний мэдээлэл, 2028 оны улсын төсвийн төсөөллийг гурав дахь удаа хэлэлцэж байна. ЭЗХЯ болон Сангийн яамны удирдлагууд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа "Бүхэл бүтэн улс байж эдийн засгаа 2-3 жилээр урьдчилж төлөвлөж чаддаггүй" гэж шүүмжлэв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат "Сайд нар, яамны дарга нар багш, эмчийн цалинг нэмээд л байдал хэцүүдлээ гээд байх юм. Үүнийг зогсоох хэрэгтэй байна. Багш, эмчийн цалинг тийм их нэмээгүй шүү дээ. Асуудлыг бүрэн шийдээгүй. Энэ онд төсвийг тодотгох уу? Иргэдийн амьдрал яаж сайжрах вэ?" гэж асуув.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Багш эмчийн цалинг нэмэх нь Боловсролын сайдын ганцаараа хийх асуудал огт биш. Сангийн сайд заавал оролцоно. Гэтэл та нар П.Наранбаяр сайдыг золигт гаргачихсан. Зах зээлийн эдийн засагт махны үнийг төр тогтоохгүй гэж солиорсон. 2500 тонн мах хайсан. Махны үнээ ч хянаж чадахгүй байна. Та нарын оруулж ирсэн бүх хуулийг баталдаг ч амьдрал дээрдсэнгүй" гэв.
ЭЗХ-ийн дэд сайд С.Даваасүрэн махны үнэ ирэх саруудад буурах хүлээлттэй байна гэв.
Одоо НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ төслийг өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Энэ хууль ирэх 10.01-нээс хэрэгжиж эхэлнэ. Иргэдийн авдаг НӨАТ-ын буцаан олголтыг 2-оос 5 хувь болгон нэмснээр улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн ачаалал, дарамт үүсэх тул хуулийг хүчингүй болгоно гэж Сангийн яам үзжээ.