Японы Токио хотын худалдааны төвд нэгэн этгээд "хурц үнэр" бүхий үл мэдэх бодис цацсаны дараа 19 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Тодруулбал тансаг зэрэглэлийн Ginza 6 худалдааны төвийн нэг давхарт байрлах бэлэн мөнгөний машин руу нэгэн этгээд бодис цацсан аж.
Холбогдох албаныхан уг бодисыг чинжүүнд агуулагддаг капсаицин буюу цочроогч найрлагатай бодис байсан байж болзошгүй гэж үзэж байна.
Одоогоор тус этгээдийг эрэн сурвалжилж байгааг NHK телевиз мэдээлжээ.
Худалдааны төвийн ойр байсан хүмүүс хоолой нь хорсох, өвдөх, загатнах, мэдээ алдах зэрэг шинж тэмдэг илэрсэн тухайгаа ярьсан байна.
Улмаар онцгой байдлын томоохон баг газар дээр нь шуурхай ажиллаж, худалдааны төвийн өмнөх замыг хааж, хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалж: ВВС