Өнгөрсөн хоногт орон нутаг болон нийслэлд байшин, амбаар, автомашин шатсан нийт гурван дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид ажиллан галыг унтраажээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум-ын 6 дугаар багийн Хатгал тосгон-д байшин шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 25-ны 09:56 цагт бүртгэгдсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 6х8 метрийн хэмжээтэй, хоёр давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг-ийн 20 дугаар хороо, Арцатын аманд амбаар шатаж байна гэсэн дуудлага 20:06 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу 35 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Э-ийн 1х2 метрийн хэмжээтэй амбаарт гарсан галыг унтраасан байна.
Түүнчлэн Жаргалант сум-ын Цамбагарав багт автомашин шатаж байна гэсэн дуудлага 21:00 цагт бүртгэгджээ. Аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Ө-ийн “Hyundai Verna” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Эх сурвалж: ОБЕГ