АНУ-ын зэвсэгт хүчин Ираны өмнөд хэсэгт шинэ цохилт өгсөн гэдгээ дөнгөж саяхан мэдэгдлээ.
АНУ-ын Төв командлал энэхүү цохилтоо "өөрийгөө хамгаалах" зорилгоор хийсэн гэдгийг онцолсон байна. Мөн Ираны заналхийлэлд өртсөн цэргүүдээ хамгаалах зорилготой хэмээн тайлбарлажээ.
Уг цохилтоор Ираны өмнөд хэсэгт орших пуужингийн байгууламжууд болон далайд мина байрлуулах гэж байсан завинуудыг онилсон аж.
Төв командлал гал зогсоох хэлэлцээ үргэлжилж байгаа ч цэргүүдээ хамгаалсаар байх болно гэв.
Одоогоор Ираны талаас уг дайралттай холбоотой ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Үүний өмнө Ираны Гадаад хэргийн яамнаас АНУ-тай хийж буй хэлэлцээнд тодорхой ахиц гарсан ч мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээг “ойрын хугацаанд хийхгүй” гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай тохиролцоонд хүрэхэд тун ойртсон гэсэн мэдээлэл өгсөн.
Гэхдээ дараа нь хэлэлцээнд оролцож буй төлөөлөгчдөдөө "нэг их яарахгүй байх" чиглэл өгсөн гэдгээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters