Оюут дэд станц ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орно.
“Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн инженер Э.Ням-Очироос энэ бүтээн байгуулалтын талаар тодрууллаа. Уг дэд станц нь манай улсад хүчин чадлын хувьд гуравдугаарт орох, томоохон станц юм.
-Оюут дэд станцын талаар танилцуулна уу.
-Энэ станц урд талдаа 220 киловатт, хойд талдаа 110 киловатт, баруун талдаа 35 киловатт гаргалгаатай. Ирээдүйн үйлдвэр технологийн паркийг цахилгаанаар бүрэн хангана. Мөн хангайн бүсийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг хангах дэд станц болно. 2023 оноос зураг төслийг зохиож, 2024 онд сонгон шалгаруулалт явуулж, “Саруул өргөө констракшн” болон Дорнод газрын түншлэл шалгарсан юм.
2024.05.19-нөөс ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Мөн хуурмаг чадал конденсацлах 50 мегаватт SVG буюу Монголд цөөхөн байдаг төхөөрөмжүүдийг суурилууллаа.
-Хэзээнээс цахилгаан түгээж эхлэх вэ?
-Ирэх аравдугаар сарын 1 гэхэд бүрэн ажиллагаанд орно. Дараа нь бусад хэрэглэгчдэд цахилгаан түгээж, “Эрдэнэт” дэд станцын ачаалал хөнгөрнө.
-Дэд станцыг барьсан нийт төсөвт өртөг хэдэн төгрөг вэ?
-2023 оны төлөвлөгөөгөөр 94 тэрбум төгрөгийн магадлалтайгаар баталгаажсан. Тендер зарлах явцад олон компани өрсөлдөн, 83 тэрбум төгрөгөөр барих болсон юм.
-Эндхийн гэр хорооллын айлуудад цахилгааны хүчтэл унадаг. Оюут дэд станц үүнийг шийдвэрлэх үү?
-Тэгнэ. Диспетчерийн төвд бид 2022 онд тооцоо гарган, Үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг авсан. 2024 онд дахин тооцоолж, хуурмаг чадал конденсацлах 50 мегаваттын хоёр төхөөрөмж тавьсан учраас хангайн бүс, Хөвсгөл, Булган аймгууд, Хархоринд цаашид эрчим хүчний уналт байхгүй болно.
-Оюут дэд станц хэдэн жил ашиглах хүчин чадалтай вэ?
-50-60 жил ашиглагдах хүчин чадалтай. Энэ бол үүсгэгч биш, дамжуулах зангилаа дэд станц юм. Эрдэнэт дэд станцыг 2.4 км, 220 киловатт-аар өргөтгөж, агаарын шугам татаж, Оюут дэд станцтай холбож байна. Үүнээс үйлдвэр технологийн паркийн хүрээнд 110-аар гурван гаргалгаа гарч, 22.9 км агаарын шугам барьж байна.
-Манай улсад үүнтэй төстэй бүтээн байгуулалт байдаг уу?
- Сонгинын станц гэж бий. Манайх хүчин чадлаараа гуравдугаарт ордог.
-Танд баярлалаа.