Иргэдээс “Богдхан уулын Арцатын аманд газар ухаад байна” гэх дуудлага иржээ. Энэ дагуу Хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч үйл ажиллагаа явуулж байсан ААН-д шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
Шалгалтын явцад “Л” ХХК холбогдох үнэлгээ, зөвшөөрөл баталгаажаагүй, тусгай хамгаалалттай газар нутагт хашаа барих зөвшөөрөл аваагүйг тогтоожээ. Иймд үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Мөн ухсан нүх, эвдэрсэн талбайг буцаан хэвийн байдалд оруулах талаар үүрэг, шаардлага хүргүүлж, хууль зөрчсөн нөхцөлд холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Богхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа мэдэгдэв.