gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдийн зуслангуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

А.Анужин
Нийгэм
4 цаг 2 минутын өмнө
Twitter logo

Өнөөдөр \2025.05.25\ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдийн байгууллагууд болон цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүүхдийг аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх ажлыг хүүхдийн байгууллагууд болон бусад төрийн болон ТББ-ууд хамтрах шаардлагатайг онцолсон юм.

Дэлхийн улс орнуудын гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээллээс харахад 100.000 хүн тутамд 4-6 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бол манай улсад 100.000 хүн тутамд 14-18 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирдог буюу дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр үзүүлэлттэй байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар Улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна гэсэн судалгаа гарчээ.

Ялангуяа үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчинд нэгнийхээ нэр хүндэд нь халдах, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам нэмэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын 91.2 хувийг 15-35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байгааг анхааруулав.

Иймд хүүхдийн болон цагдаагийн байгууллага хамтарч: 

  • Хүүхдэд, хар тамхи, мансууруулах бодисын хор хохирол, аюулын талаарх мэдлэг мэдээллийг өгөх, 
  • Цахим гэмт хэрэг, цахим орчин дах ялгаварлан гадуурхалт, эрсдэл зэрэг хүчин зүйлийн талаарх мэдлэг мэдээлэл олгох багц сургалтын гарын авлаг модулыг энэ долоо хоногт багтаан боловсруулах 
  • Модулыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхдийн зуслангуудад хүргүүлж, хөгжлийн хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах үүрэг чиглэл өглөө. 

Мөн хүүхдийн зуслангийн орчинд архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж цагдаагийн эргүүл тогтмол ажиллуулж аюулгүй байдлыг хангах, мөн ЕБС, Их дээд сургуулийн төгсөлтийн баяр болж буйтай холбоотойгоор амралт зугаалгын газруудад хөдөлгөөнт эргүүл тогтмол ажиллуулж, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан