Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтарсан цэргийн археологийн хайгуулын хамтарсан экспедиц Халхын голын байлдаан болсон газар оронд буюу Дорнод аймгийн Халхгол суманд найм дахь өдрөө эрэл хайгуул хийж байна.
Хамтарсан хайгуулын экспедиц 40 гаруй шарилын үлдэц, зэвсэглэл болон эдэлж хэрэглэж байсан түүхийн бусад олдворуудыг илрүүлжээ. Түүнчлэн Буйр нуурт хайгуулын анхны шумбалтыг зохион байгуулж буй.
Малтлагын үеэр ОХУ-ын цэргийн хайрт гэргийдээ бичсэн захидлыг олсон бөгөөд одоогоор хэний захидал болох, юу дурссан тухай хараахан тайлаагүй байгаа бөгөөд зориулалтын тоног төхөөрөмжид хадгалж байгаа аж.
Энэ удаагийн малтлагаар ОХУ-ын шинжээчид хээрийн нөхцөлд байгуулсан түр лабораторид олдворуудыг нарийвчлан шинжилж, тэдгээрийн хэн болох, ямар зориулалттай эд зүйлс болохыг тогтоон баримтжуулах судалгааг зэрэгцүүлэн явуулж байгаа учраас удахгүй захидлыг тайлж, хэнийх болохыг тогтоон, эзэнд нь хүргэж өгөхөөр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Хуурай замын ЦЭРЭГ