Нийслэлийн хэвлэл мэдээллийн ажилтныг энэ сарын 19-нд 48 цагаар саатуулсан. Энэ талаар хотын дарга асан Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв.
-Цагдаагийн байгууллага н.Саранцэцэгийг 48 цаг саатуулах шаардлагатай гэж үзэж, холбогдох зөвшөөрлийн дагуу саатуулсан тухай би мэдээлэл авсан. Одоо ажлаа хэвийн хийгээд явж байгаа байх. Цаашид хуульд нийцүүлж хяналт шалгалт явуулаасай.
Бид 1948 оны хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1966 оны Иргэний болон улстөрийн эрхийн пактуудад нэгдэж орсон улс. БНМАУ 1974 онд Иргэний болон улстөрийн эрхийн пактад нэгдсэн.
1992 оны Үндсэн хуульд хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Кибер халдлага үйлдсэн гэж хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн хүмүүсүийг шалгах нь буруу гэж би хуульчийн хувьд хэлнэ гэв.
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ахлах ажилтан бүсгүйн гэрт нэгжлэг хийж, 2026.05.19-ний 04.00 цагийн орчимд гэрээс нь баривчилжээ. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг, тайлбар авах тухай урьдчилж албан бичиг, мэдэгдэл өгөөгүй гэнэт баривчилсан байна.