Хотын дарга асан Х.Нямбаатар Тусгаар тогтнолын ордны гадаа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Нэр дэвшигч Б.Пүрэвдагвын талаар юу хэлэх вэ?
-Хурлын ирц бүрджээ. Намын УЗ-өөс Б.Пүрэвдагвын нэрийг хотын даргад нэр дэвшүүлсэн. Өнөөдрийн хурлаар түүний нэрийг Нийслэлийн ИТХ-д хүргүүлэх, эсэхийг санал хураан шийднэ.
Б.Пүрэвдагва манай МАН-ын бэлтгэгдсэн залуу. Цаашид хотын даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэхийг хотын иргэд олон нийт өөрсдөө үнэлнэ. Миний боддог зүйл бол цаашид бид Хот тосгоны эрх зүйн байдлын хуулийн дагуу Нийслэлийн засагдарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг нэг албан туаал болгож, хотын иргэд шууд сонгодог болох эрх зүйн шинэчлэлтийг хийсэн. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт хойшилсон.
Одоо хурлын үеэр танхимаас нэр дэвшигчид гарч ирж болно. Энэ нь сонгох, сонгогдох эрхийн асуудал тул бусад нэр дэвшигчийн талаар би мэдээгүй байна. Би орж хурлыг нээнэ, удирдана. Өнөөдөр шийдвэрээ гаргана.
-Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID төсөл дууссан уу?
-Та энэ асуултаа Зам тээврийн хөгжлийн яамнаас асуу. RFID-г Зам тээврийн хөгжлийн яамнаас эхлүүлсэн. 2023 онд эхлүүлсэн ч бүтэлгүйтсэн. Учир нь бидний тавьсан ухаалаг камерууд маш өндөр нарийвчлалтай тул хяналт тавих, торгууль ногдуулахад асуудалгүй байна.
-Туулын хурдны замыг барих уу?
-Туулын хурдын замын төслийг 84 хоногийн дотор шийдэхгүй бол айлын тал Арбитрт хандана гэсэн заалт гэрээнд бий. Иймд яаравчлах ёстой.
-Энэ жил нөөцийн махыг яагаад өмнөх онуудынхаас багыг худалдав?
-ХХААХҮЯ-наас өгсөн чиглэлийн дагуу энэ жил нийт 5000 тонн мах бэлдсэн. Өнгөрсөн жил 8000 тонныг бэлдсэн ч нөөцийн махны эрэлт бага, зун болчхоод байхад нөөцийн махаа борлуулж дуусаагүй байв. Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл өгсөн тул нөөцийн махыг нэгдүгээр сараас эхлэн борлуулсан. Уг нь дөрөвдүгээр сард худалддаг байв.
Дизель түлшний үнэ өсөж, мах түгээлтэд хүндрэл үүссэн тул бид үүхрийн болон хонины махны үнийг кг тус бүрд нь 1000 орчим төгрөгөөр нэмсэн. Засгийн газраас жижиглэнгээр худалд гэхэд нь мөн худалдсан. Харин энэ жил ямар асуудал үүссэн гэхээр нөөцийн мах худалдсан дэлгүүрүүд мах нийлүүлсэн компанид төлбөрийг нь удааж, тооцоо нийлсний дараа өгчээ. НӨАТ-тэй худалдан авалт тул өр авлага үүссэн. Ийм л асуудал үүссэн. Би нөөцийн махны талаар дахин ярьмааргүй байна.
Сураг сонсох нь ээ, нөөцийн махны тайланд орон андуурч бичиж, Эрүүгийн цагдаагаас Ерөнхий сайдад мэдээлэл өгч, андуу ташаа байдал үүссэн юм билээ. НӨАТ-ын баримтад тулгуурлаж шалгаж байгаа, үнэн зөвөөр шийдэгдэх байх. Бид мах нийлүүлэгч ААН-үүдэд татаасыг нь олгон, и-баримтаар нь хяналт тавих л үүрэгтэй.
-Та Ерөнхий сайдтай чөмгөө дундартал үзэлцэнэ гэсэн. Та хоёр уулзсан уу?
-Уулзаагүй.
-Та хотын шинэ даргад юу захих вэ?
-Бидэнд хоёр тулгамдсан асуудал бий. Олон асуудал байгаагаас хамгийн гол хоёр нь түгжрэл, агаарын бохирдол юм. Өнгөрсөн онд бид агаарын бохирдлоо 30 орчим хувиар, түгжрэлийг 11 хувиар бууруулсан. Энэ жил нэмж арван мянган айлыг хийнд холбох, гэрээ хийх шатандаа явж байв. Үүнтэй холбоотойгоор дэд бүтцийн асуудал мөн бий. 2100 орчим уурын зуух, нам даралтын тогоог хий рүү шилжүүлж чадвал агаарын бохирдлыг дахин 30 орчим хувиар бууруулна.
Хотын бензинийг Евро стандарт руу шилжүүлж чадвал мөн буурна. Эдгээр төлөвлөсөн ажлыг үргэлжлүүлнэ гэж бодож байна. Туулын хурдлны зам, Тойрог замуудыг цаашид үргэлжлүүлэх байх. Эдгээр зам одоогийн түгжрэлийг 50 орчим хувиар бууруулна.
Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм.