Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 26 дугаар захирамжаар байгуулагдсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал \2026.05.25\ боллоо.
Хурлаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний соёл, урлагийн үйл ажиллагааны бэлтгэл ажил, зохион байгуулалтын явц, олон улсын зочид төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл, дэд бүтэц, цахилгаан дамжуулах шугам, эрчим хүчний эх үүсвэр, морьт жагсаал зохион байгуулах бэлтгэл ажил болон бусад холбогдох асуудлыг хэлэлцэв.

Мөн ажлын хэсгийн гишүүд ажил, үйл ажиллагааны явцыг танилцуулж, санал солилцсон бөгөөд дэд бүтэц, эрчим хүчний хангамж, орон нутгаас ирж оролцох морьдын тээвэрлэлт, бэлчээрийн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мал эмнэлгийн ерөнхий газраас гадаад улс орноос оролцох морьд тухайн улсдаа 21 хоногийн тусгаарлалтад хамрагдсан байх, вакцины гэрчилгээ, шинжилгээний баримт бичгийг үндэслэн оролцуулах талаар мэдээлэв. Харин орон нутгаас оролцох морьдыг тухайн аймгийн Мал эмнэлгийн газрын тодорхойлолтод үндэслэн бүртгэж, оролцуулахаар тогтсон тухай танилцууллаа.

Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны долоодугаар сарын 11-13-нд болох “Дэлхийн адууны өдөр” -ийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу өндөр зохион байгуулалттай хэрэгжүүлэх, морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах, дэд ажлын хэсгүүдийн бэлтгэл ажлыг газар дээр нь шалгах, дараагийн хурлыг “Хүй долоон худаг”-т зохион байгуулах зэрэг үүрэг, чиглэл өглөө.