“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд олгож буй, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, тариаланг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээл олгож байна.
Энэ сарын 19-ний өдрийн мэдээгээр 617 иргэн, аж ахуйн нэгжид 98.22 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийджээ. Үүнээс зориулалт тус бүрээр ангилан авч үзвэл:
- Үр тариа, тос, тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгч 295 иргэн, аж ахуйн нэгж 68.76 тэрбум төгрөг;
- Үр үйлдвэрлэл эрхлэгч 2 аж ахуйн нэгж 5.0 тэрбум төгрөг;
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 289 иргэн, аж ахуйн нэгжийн 20.86 тэрбум төгрөг;
- Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 12 иргэн, аж ахуйн нэгж 2.55 тэрбум төгрөг;
- Жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч 12 иргэн, аж ахуйн нэгж 0.60 тэрбум төгрөг;
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 5 иргэн, аж ахуйн нэгж техник, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 440.0 сая төгрөг;
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 2 иргэн, аж ахуйн нэгж услалтын систем худалдан авах зориулалтаар 98.0 сая төгрөг олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат арилжааны долоон банкны удирдлагатай Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй,
- Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийн санхүүжилтийн гэрээнд өөрчлөлт оруулах,
- Тариалангийн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн гэрээнд тус тус гарын үсэг зурсан юм.
Банкны эх үүсвэрээр олгож буй 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг тариалан эрхлэгчдэд жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55.0 тэрбум төгрөгөөр нэмжээ.
Төмс, хүнсний ногоо тариалагчдын механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг гэрээг байгуулав. Зээлийн нийт дүн 200 тэрбум төгрөгт хүрсэн гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлэв.