“Аварга Хадбаатар туургатан сан”-гаас 2026 оны 7-р сарын 4-нд “Аваргын гараа” Монгол туургатны өсвөр үеийн үндэсний их наадмыг зохион байгуулахаар болсон талаараа мэдээллээ.
Тус сангийн тэргүүн Х.Даваажав “Өсвөрийн үндэсний их наадамд Буриад болон Өвөрмонголоос хүүхдүүд оролцох боломжтой. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд оролцогчдыг даатгалд хамруулж, бүх талаар нь хамгаалахыг чухалчилж байна. Бид дараа жилээс Playtime шиг хүүхдийн наадамтай болохыг зорьж байна” хэмээн хэлсэн.
Тус сангаас 18 жил тасралтгүй зохион байгуулж ирсэн хүүхдийн наадам өнөөдөр монголчуудын уламжлалт соёлыг хадгалж, залуу үеийнхэнд үлдээх нь өргөн дэлгэр болжээ.
2008 онд гурван бөхтэй эхэлж байсан уг тэмцээн өнөөдөр Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 сумаас нийт 17,000 хүүхэд оролцож тэр дундаас 50 хүүхдийг шалгаруулдаг тэмцээн болж цар хүрээгээ тэлсэн байна.
Уг тэмцээн нь дөрвөн төрөлтэй. Үндэсний бөх, сур харваа, шагайн харваа, даага насны уралдаанд 4-17 насны хүүхдүүд хурд хүч, авхаалж самбайгаа уралдуулан оролцдог. Хурдан морины уралдаанд хүүхдүүд өөрсдөө уяа сойлгоо тааруулдаг нь мөн онцлогтой.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн 2-р дамжааны оюутан Б.Энэрэл