ОХУ-ын махны салбарын тэргүүлэгч, бүрэн циклтэй үйлдвэрлэлээрээ танигдсан “Мираторг” брэнд хөлдөөсөн тахианы бүтээгдэхүүнийхээ савлагааны дизайныг шинэчилж, хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, орчин үеийн шийдлийг танилцууллаа.
Тус брэнд нь 1995 онд байгуулагдсанаас хойш мах, махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хүнс, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж ирсэн бөгөөд өнөөдөр ОХУ-ын махны үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. Сүүлийн жилүүдэд Монголын зах зээлд идэвхтэй тэлж, хэрэглэгчдийн танил брэнд болоод байгаа юм.

“Мираторг” брэндийн гол үнэт зүйл бол бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал юм. Тус компани тахианы аж ахуйдаа PATIO буюу шувуудыг стрессгүй, тав тухтай өсгөх системийг нэвтрүүлэн ажилладаг. Түүнчлэн тэжээлийнхээ үйлдвэрлэлийг дотооддоо хариуцдаг тул чанарын хяналтыг бүх шатанд хэрэгжүүлдэг. Өнөөдөр Мираторг нь Оросын шувууны мах үйлдвэрлэгчдийн ТОП 7-д багтдаг бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь ISO болон UKAS олон улсын стандартуудын дагуу баталгаажсан. Мөн бүтээгдэхүүнүүд нь Халал гэрчилгээтэй үйлдвэрлэгддэг.
Шинэ савлагааны дизайн нь бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэлийн онцлогийг илүү тод харуулахад чиглэсэн байна. Савлагаан дээрх тахианы дүрслэл нь Мираторгийн ашигладаг тахианы үүлдрийг илэрхийлдэг бол “Брянская Курочка” нэршил нь тус брэндийн гарал үүсэл болох Брянск бүс нутгийг онцолжээ. Тус цувралын бүтээгдэхүүнүүд нь байгалийн гаралтай тэжээлээр өсгөсөн, антибиотик болон генийн өөрчлөлтгүй тахианы мах юм. Орчин үеийн технологи, шувууны тав тухыг хангасан орчин болон тэнцвэртэй тэжээлийн систем нь бүтээгдэхүүний чанарыг тогтвортой хадгалах үндэс болдог.

Савлагаанд орсон энэхүү өөрчлөлт нь зөвхөн дизайны шинэчлэл бөгөөд бүтээгдэхүүний орц, чанарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй, урьдын адил өндөр стандартыг бүрэн хангаж байгааг онцолж байна.
Шинэчлэгдсэн савлагаатай хөлдөөсөн тахианы бүтээгдэхүүнүүд одоогоор E-mart сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд бусад сүлжээ дэлгүүрүүдэд байршиж, хэрэглэгчдэд илүү өргөн хүрээнд хүрэх юм.