Италийн таван иргэн Мальдивт усанд шумбаж байгаад осолдож, амиа алдсан. Тэдний цогцсыг өнгөрсөн мягмар гарагт олсон бөгөөд аврагчийн мэдээлснээр зориулалтын бус тоног төхөөрөмжтэй байсан гэв.
Эрлийн багийнхан тэдний цогцсыг Вааву атоллын 60 метрийн гүн дэх агуйгаас олсон байна. Эрлийн үеэр аврах багийн гишүүн мөн амиа алдсан юм.
Сүүлд олдсон дөрвөн цогцсыг Итали руу хүргэх бөгөөд ирэх долоо хоногт задлан шинжилгээ хийх аж.
Амиа алдсан шумбагч нарын дунд Женоагийн их сургуулийн профессор, судлаач нар байсан бөгөөд тэд уур амьсгалын өөрчлөлт биологийн олон янз байдалд хэрхэн нөлөөлж буйг судлахаар очсон байжээ.
Тэднийг шумбалтаа эхлүүлэх үед цаг агаар таагүй байсан ба ойр орчмын иргэдэд анхааруулга гаргасан.
Шумбагчид гүн шумбалт хийх зөвшөөрөлтэй байсан ч агуй руу очих талаар хүсэлтдээ дурдаагүй гэсэн мэдээллийг өгсөн.
Эх сурвалж: ВВС