Мобиком Корпорацийн 100 гаруй ажилтан өнөөдөр буюу тавдугаар сарын 23-нд болж буй “Улаанбаатар марафон”-д оролцож байна.
Энэ удаа Мобикомчууд 30 жилийн ойдоо зориулсан RED SHOW тоглолтын уур амьсгалыг түгээж, “RED SHOW” гэсэн бичигтэй улаан футболкоор жигдрэн гүйлээ.
RED SHOW нь Мобиком Корпорацийн 30 жилийн ойд зориулсан баярын тоглолт бөгөөд зургаадугаар сарын 27-нд SocialPay Park-д болно. Тоглолтод Ука, Татар зэрэг Монголын урлагийн шилдэг хамтлаг, дуучид оролцох бөгөөд удахгүй бас нэгэн нууцлаг уран бүтээлчийг албан ёсоор зарлах гэж байна.
Мобиком Корпораци ажилтнуудынхаа эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягт тогтмол анхаарч, биеийн тамир, спорт, фитнесийн олон төрлийн арга хэмжээнд хамруулсаар ирсэн.
Тухайлбал Mobi Olymp болон фитнесийн хөнгөлөлт зэрэг олон хөтөлбөрүүдээр дамжуулан ажилтнуудынхаа эрүүл идэвхтэй амьдрах бололцоог дэмждэг уламжлалтай.
Энэ удаагийн “Улаанбаатар марафон”-д ч Мобикомчууд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, эрүүл амьдралын хэв маяг, хамтын оролцоо, байгууллагын соёлоо олон нийтэд түгээлээ.