gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг гаж тогтолцоог АН засна

Т.Онон
Улс төр
2026-05-22
Twitter logo

Ардчилсан намын дэргэдэх Гэрэгэ бодлогын хүрээлэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж буй “Чөлөөт зах зээлийн экосфер: Бизнес ба бодлого” форум үргэлжилж байна. 

Форумын үеэр Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл:

"Монголын бизнесийн багадаа 80 хувь нь төсөв, тендер, төрийн өмч, тусгай зөвшөөрөлтэй бизнесийг эрхэлж байна. Энэ бол манай эдийн засаг чөлөөт гэхээсээ илүүтэй төржсөн, төсөвжсөн, тусгай зөвшөөрөлжсөн болохыг харуулж байна. 

Тэгвэл одоо яах вэ? Монголд өнөөдөр дахин шинэ үеийн реформ хэрэгтэй байна. Энэ реформыг ганцхан Ардчилсан нам л хийж чадахыг та бид хангалттай харлаа. Тэр реформууд юу байх вэ? 

1. Эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах реформ. Өмчийн эрх, гэрээний эрх, хөрөнгө оруулагчийн эрх, бизнес эрхлэх эрх чөлөөг хууль, шүүх, төрийн бодлогоор бодитоор хамгаалах. Эхний ажил болгож бид “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль”-ийг өргөн барихад бэлэн болоод байна. 

2. Татвар ба зохицуулалтын реформ. Татварын орчин тогтвортой, ойлгомжтой, жигд, бага ачаалалтай байх ёстой. Татварын бол ердөө л төсвийн орлого бүрдүүлэх арга, дахин хуваарилалтын хэрэгсэл гэж үздэг хандлагыг халж хөдөлмөр, хөрөнгө оруулалтыг урамшуулж бүтээлч үйл ажиллагааг дэмждэг бодлогын хэрэгсэл гэж үзнэ. Зөвшөөрөл, лиценз, хяналт шалгалтын дарамтыг бууруулж, эрсдэлд суурилсан зохицуулалт руу шилжих хэрэгтэй. Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг гаж тогтолцоог Ардчилсан Нам засварлана гэдгээ энэхүү хариуцлагатай индрээс зарлаж байна. 

3. Төсвийн сахилга бат ба төрийн зардлын реформ. Төсөв томрох тусам эдийн засаг хүчтэй болдоггүй. Харин үр ашигтай, цомхон, хариуцлагатай төр хэрэгтэй. Төсвийн алдагдал, өр, үр ашиггүй хөрөнгө оруулалт, сонгуулийн мөчлөгийн халамжийг хязгаарлах ёстой. Төсөв ба ДНБ-ий харьцаа 30 гарсан байгааг Ардчилсан Нам 25 дотор аваачиж хязгаарлана.

4. Төрийн өмчит компаниудын реформ. Төр бизнес хийх биш, шударга өрсөлдөөний дүрэм тогтоох ёстой. ТӨААН-үүдийн засаглалыг сайжруулах, үр ашиггүйг нь татан буулгах, заримыг нь хувьчлах, олон нийтэд хувьцаа эзэмшүүлэх бодлого хэрэгтэй. АН засаг барьсан цагт улстөрчдийн хяналтад байгаа ашиггүй олон ТӨХК-уудыг бүгдийг нь хувьчлах болно. 

5. Хувийн хэвшил, жижиг дунд бизнес, хөрөнгө оруулалтын орчны реформ. Монголын хөгжлийг төр биш, бизнес, иргэн, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчид авч явна. Тиймээс АН-ын бодлого хувийн хэвшлийг эдийн засгийн төвд тавих ёстой. 
Энэ мэт эдийн засгийг тэлэх, бизнесийнхэнд эрх чөлөөг нь авчрах зэрэг реформуудыг АН хийх болно. Ямар реформууд хийх вэ гэдгийг үг, үсэггүйгээр нь Гэрэгэ бодлогын судалгааны байгууллага, удахгүй жигдрэн ажиллаж эхлэх Бодлогын 12 салбар ба ерөнхий зөвлөлүүд гаргана. 

2028 онтой уралдан Ардчилсан Нам ирэх 10 жилд хэрэгжүүлэх 10 том реформ, 100 ажлаа зарлах болно. Үүний үндэс суурь чөлөөт зах зээлийг дэмжих, АН өөрийнхөө анхны бөгөөд гуйвшгүй байр суурь дээрээ ирэх дээрх реформууд байх болно.  

Чөлөөт зах зээл бол Ардчиллын амин сүнс, хүлэг морь нь. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ морио чөдөрлөчхөөд давхиулах гээд давирч, ташуурдаад байна. Чөлөөт зах зээлийн чөдрийг нь тайлж, хурдлуулах реформыг Ардчилсан нам хийнэ" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан