УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Ж.Энхбаяр сайд, улсын төсвийн дийлэнхийг хүүхдийн мөнгө, цалин, нийгмийн даатгал, халамж зэрэг урсгал зардалд зарцуулдаг. Энэ зардлыг 200 гаруй хуулиар хуульчилсан нь эдийн засагт дарамт учруулдаг.
Төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоог 20 мянгаар цөөрүүлсэн, тухайн орон тоонд шинээр хүн авахгүй. Эдийн засгийг чөлөөлөх багц хуулиудыг оруулж ирж, хэлэлцүүлнэ. Бараг бүх салбарт хөрөнгө оруулалтын асуудал дээд түвшиндээ хүрсэн. Засгийн газрын хуралдаанаар 115 хуулийг өөрчлөх төслийг хэлэлцээд дэмжсэн, удахгүй парламентад өргөн мэдүүлнэ гэв.
Хуралдаан 22 цаг 18 минут хүртэл үргэлжиллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.