Улсын Их Хурлын өчигдрийн хуралдааны үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, үдээс хойш Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент бүрэн эрхийнхээ эхний хоёр жилийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, цаашид парламентын үйл ажиллагааг оновчтой, үр нөлөө, бүтээмжтэй, ил тод, эргэх холбоотой байлгах, гишүүдийг сахилга, хариуцлагатай, итгэл даахуйц тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулжээ.
УИХ-ын гишүүдийн ирц бүртгэлийг чангатгах, цалингаар торгох зэрэг парламентын олон улсын жишгийг хуулийн төсөлд оруулжээ. Үүнд:
УИХ-ЫН ГИШҮҮД ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?
- Хуралдааны ирц, оролцоо, гишүүдийн хариуцлагыг сайжруулах үүднээс гишүүд хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авах бол өмнөх өдөр нь бичгээр мэдэгдэх,
- Хүндэтгэх шалтгаангүйгээр санал хураалтад оролцоогүй, хуралдааныг орхисон бол эсрэг санал өгсөнд тооцох
- Тухайн гишүүн нэг сарын хугацаанд нийт санал хураалтын 50-иас дээш хувьд оролцоогүй бол төсвийн санхүүжилтийг нь олгохгүй, цалинг хасах,
- Ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан, бусад хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй хариуцлага тооцно.
- Ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа, хянан шалгах түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол ажлын хэсэг, түр хорооны бүрэлдэхүүнээс хасна.
- Улсын хөгжлийн баримт бичгүүдэд тусгаагүй төсөл, хөтөлбөрийг дур мэдэн санал гаргахгүй, зардлын тооцоолол бодит байх шаардлагатай.
-
Хууль өргөн мэдүүлэх тов дарааллыг нэг сарын дотор шийдвэрлэж, хүлээн авдаг болно.
-
Бусдыг гүтгэх зэргээр ёс зүйн алдаа гаргавал үг хэлэх эрхийг 30 хүртэл хоногоор хаана.
Хуулийн төсөл батлагдсанаар чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөө сайжирч, гишүүний сахилга хариуцлага дээшилнэ гэж үзсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг дэмжсэн гэлээ.
Аливаа хуулийн төслийг хэлэлцэх явцад үзэл баримтлалаа хамгаалах боломж бүрдүүлэх, мэтгэлцээний горимд шилжихэд гишүүдийн саналаар шийдвэрлэх, бүсийн хөрөнгө хуваарилалт, төсөвлөлтийг хийхдээ тухайн бүс дотроо шийдвэрлэдэг болно.
Гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлж шийдвэрлэнэ. Хуралдаануудыг илүү үр өгөөжтэй болгохын тулд аль нэг байгууллагын төлөөлөн хэлэлцүүлэгт оролцогчид үнэн, зөв, бүрэн гүйцэд хариулах, өгсөн амлалтаа заавал биелүүлэх, хэлэлцүүлгийн асуулт, хариултыг тус бүр нэг минутаар сөөлжүүлнэ.