Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лигийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Тодруулбал, ирэх сарын 6,7-нд Төв аймгийн Зуунмод хотын “Эрдэнэ уул” хэмээх газар тус уралдаан болох аж.
Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос зохион байгуулж байгаа энэхүү гранпри нь ирэх сарын 6-нд эхэлнэ. Эхний гарааг 450cc, 250cc, 85cc, 65cc, 50cc, нээлттэй ангиллаар явуулах бөгөөд мэргэжлийн болон өсвөрийн тамирчид болон сонирхогчид оролцох боломжтой.
Лигээр 450сс буюу мэргэжлийн тамирчдын ангилалд багийн систем нэвтрүүлэх бөгөөд баг бүр үндсэн гурав, сэлгээний нэг тамирчинтай өрсөлдөнө. Гараа бүрд оноо цуглуулж, нийлбэр дүнгээр шилдэг тамирчид болон багуудыг тодруулах юм байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр тус лигийг зөвхөн спортын тэмцээн бус энтертайнмент фестиваль хэлбэрээр зохион байгуулах бөгөөд үзэгчдэд зориулсан шоу, хамтлаг, дуучдын тоглолт, нэмэлт эвентүүдийг үзүүлэх аж. Мэргэжлийн тамирчдын уралдах 450сс ангиллын таван гарааны нийт шагналын сан 200 сая төгрөг байна.

Мотокроссын анхдугаар лигт “Ямаха”, “КТМ”, “Гас Гас”, “Номадик”, “Кове” гэсэн таван баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл “Ямаха”-гийн зүгээс Япон, Филиппинээс легионер авчрахаар зэхэж байгаа аж.
- 1-р гараа: Зургаадугаар сарын 7, 8
- 2-р гараа: Зургаадугаар сарын 19, 20
- 3-р гараа: Долоодугаар сарын 24, 25
- 4-р гараа: Наймдугаар сарын 7, 8
- 5-р гараа: Наймдугаар сарын 21, 22-нд болсноор мотокроссын лиг өндөрлөнө.