Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали Улсын Экспортын зээлийн агентлагийн Ерөнхийлөгч Гулиэмо Пикк (SACE) нарыг хүлээн авч уулзлаа.
Италийн талаас Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн үйл ажиллагаа, Монгол-Италийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих боломжийн талаар танилцуулав. Монголын бизнес эрхлэгчдэд зориулсан зээл, санхүүгийн баталгаа, экспорт, импортын хамтын ажиллагааг дэмжих санхүүгийн шийдлүүдийн талаарх мэдээллийг өгч, энэ чиглэлд Монголын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийллээ.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн тус уулзалтад оролцож, Монголын ноос, ноолуурын холбоогоор дамжуулан тодорхой төсөлд хамтран ажиллахыг санал болгохоо дурдлаа. Мөн Итали улсын шилдэг тоног төхөөрөмжүүдийг эл салбарт нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Эх сурвалж: Эдийн засаг, Хөгжлийн яам