Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажлууд үргэлжилж байна.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 7, 10, 19, 20-р хороодын нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 19 байршлын нийт 12262.0 ам метр талбай бүхий дээврийг засварлаж, Улсын комисст хүлээлгэн өгчээ.
Энэ ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Интел хаитек” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн байна.