УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр энэ хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Өнөөдөр УИХ-аар энэ төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Төсөлтэй холбогдуулан асуулт асуух хугацаа 90 минут байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Ж.Батжарал, Н.Батсүмбэрэл, Б.Бейсен, С.Бямбацогт нар хуулийг санаачилжээ.
УИХ гишүүний ирц хангалтгүй бол тухайн гишүүний нэг сарын төсвийг олгохгүй
Энэ хуульд тусгасан гол заалт нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн хариуцлага тооцох тухай юм.
“15.11.Ёс зүйн дэд хороо гишүүнд дараах тохиолдолд гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн зардлаас бусад гишүүний төсвийн нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх хариуцлага хүлээлгэнэ:
15.11.1.гишүүн энэ хуулийн 7.3, 7.5, 10.12-т зааснаас бусад тохиолдолд нэг сарын хугацааны нэгдсэн, Байнгын, дэд хорооны хуралдааны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй;
15.11.2.гишүүн ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн, эсхүл харьяалагдах Байнгын хорооны, эсхүл дэд хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
УИХ-ын дарга С.Бямбацогт спикерийн хувиар ажлаа хурдан шуурхай явуулахын тулд энэ хуулийг оруулж ирлээ. Төслийг намын бүлгүүд дахин хэлэлцэх шаардлагатай. УИХ-ын бүх гишүүн саналаа хэлж, хүлээн зөвшөөрсний дараа энэ төслийг баталбал дараа нь хэрэгжүүлэхэд дөхөмтэй.
Зарим сонгогч тойргийнх нь гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар юм хэлдэггүй, таг дуугүй гэж шүүмжилдэг. Гэтэл УИХ-ын гишүүн үг хэлэх, асуулт асуух, хэдэн минут ярихыг УИХ-ын даргын зөвлөлөөр шийддэг болох юм байна гэж гишүүд шүүмжлэв.