Монголбанкны эрч хүчтэй, мэдлэг, чадвартай залуустайгаа хамтран судалгаа хийж, олон улсын сэтгүүлд хэвлүүлэх, бодлогын санал, зөвлөмж гаргах буухиа амжилттай үргэлжилж байна.
Энэ удаа Монголбанкны Санхүүгийн зах зээл, валютын газрын захирал П.Мөнхбар (@Munkhbayar Purevdorj), Санхүүгийн тогтвортой байдлын ахлах эдийн засагч Э.Хосбаяртай хамтран бичсэн “The effects of commodity shocks on supply- and demand-driven inflation dynamics in Mongolia” сэдэвт судалгааны өгүүлэл Resources Policy (Q1 ангилал, CiteScore 17.0) cэтгүүлд хэвлэгдлээ.
Энэ судалгааны эхлэл нь инфляцыг эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлээр зөв задлан шинжлэх зорилгоос эхэлсэн. Инфляц өсөхөд хүнсний бүлгийн үнийн өсөлт дийлэнх нь байгаа тул нийлүүлэлтийн шалтгаантай инфляц гэж шууд ангилан тайлбарлах нь зөв үү гэдгээс судалгааны санаа эхэлсэн. Энэ асуудал цар тахлын дараах төсвийн хэт өндөр тэлэлт, 10 их наядын зээлийн хөтөлбөр хэрэгжиж буй үед илүү хурцаар анхаарал татсан юм.
Учир нь, аливаа бараа, үйлчилгээний худалдан авалт л хийгдэж, үнэ өсөж байгаа бол, нөгөө талд нь худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт бас бий.
Өөрөөр хэлбэл, эрэлт маш бага үед барааны үнийн өсөлт бага байх боломжтой.
Харин яагаад Монголд мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ эхэлж өсдөг нь хэрэглээний сагсны гол бүрэлдэхүүн, орлогоо эн тэргүүнд түүнд зарцуулдагаар тайлбарлагдах боломжтой юм.
Харин бусад бараа алгуур хойноос нь өсдөг нь харьцангуй үнийн тохируулга (үнэ өссөн махыг өмнөх хэмжээгээрээ авахын тулд үсчин орлогоо өсгөхийн тулд үнээ өсгөнө), хоёрдахь үеийн нөлөө (өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өссөн тул ажилчид цалингаа нэмэхийг шаардаж, цалинг нэмсэн компани зардлаа нөхөхийн тулд зардаг барааны үнээ өсгөдөг) зэргээр тайлбарлагдана.
Инфляцын эрэлт, нийлүүлэлтээрх задаргааг эдийн засгийн сонгодог тодорхойлолтод суурилан хийхэд хэрэглээний 12 дэд бүлгээрх хэрэглээний хэмжээ, үнийн индексийн хугацааны цувааны өгөгдөл хэрэгтэй болсон. Энэ статистикийг Үндэсний статистикийн хороо 2009 оноос хойш улирлын давтамжтай гаргаж ирсэн нь тус судалгааг хийх боломжийг олгосон юм.
Энэ судалгааг анх эхэлснээс хойших 2 жилийн хугацаанд олон цагийн хэлэлцүүлэг, монгол, англи хэл дээр олон ноорог гарсан бөгөөд тоон мэдээллийг ҮСХ-ноос авч бэлтгэж, инфляцын задаргааны тооцоо хийхээс эхлээд олон нооргийг бичихэд судалгааны хамтрагчид маань шуурхай, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ажилснаар энэ өгүүлэл ийнхүү хэвлэгдэж байна.
Тухайн судалгааны хэвлэгдсэн өгүүллэлтэй ЭНД ДАРЖ танилцаж, татан авах боломжтой.
Энэ судалгааны ажлаас хэд хэдэн сонирхолтой, бодлогын түвшинд анхаарах үр дүн гарсан:
- Түүхэн хугацаанд дунджаар инфляцын 60 орчим хувийг нийлүүлэлтийг шок, тэр дундаа түр хугацааны шок тайлбарлаж иржээ.
- Мөнгөний бодлого нь инфляцын эрэлт, нийлүүлэлтийн бүрэлдэхүүнд харилцан ялгаатай нөлөөлдөг. Бодлогын хүүний өсөлтөд эрэлтээс үүдэлтэй инфляц илүү хурдан, нийлүүлэлтийн инфляц алгуур буурах хариу үйлдэл үзүүлдэг.
- Түүхий эдийн экспорт (зэс) болон импорт (газрын тос)-ын үнэ инфляцад хүчтэй нөлөөтэй. Тухайлбал, зэс, газрын тосны үнийн шокууд инфляцын хэлбэлзэлийн бараг 50 хувийг дангаар тайлбарлаж байна.
Газрын тосны үнийн өсөлт инфляцыг хурдан өдөөдөг ч, нөлөө нь богино хугацаатай. Харин зэсийн үнийн өөрчлөлт удаан хугацаанд илүү тогтвортой нөлөө үзүүлдэг. Энэхүү шилжитэд валютын ханш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Монгол Улстай адил түүхий эдээс хамааралтай эдийн засагт түүхий эдийн үнүүд инфляцад хоёр шинэ сувгаар нөлөөлж болохыг харуулсан:
- Экспортын үнээр өдөөгдсөн зардлын суваг - Зэсийн үнэ өсөхөд үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, нийлүүлэлтийн талын инфляц өсдөг.
- Импортын үнээс үүдэлтэй гадаад тэнцвэргүй байдлын суваг - Газрын тосны үнийн өсөлт валютын ханшид дарамт өгч, импортын зардлыг өсгөн, эрэлтийн талын инфляцыг хүчтэй нэмэгдүүлдэг.
Иймд нийлүүлэлтийн хязгаарлалттай эдийн засагт инфляцыг тогтворжуулах бодлого нь газрын тосны үнийн өсөлтөөс гадна, зэсийн үнийн өсөлтөд давхар хариу үйлдэл үзүүлэх ёстой гэсэн шинэ мессежийг өгч байна. Энэ нь мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг “жинхэнэ” утгаар хэрэгжүүлэх шаардлагатайг анхааруулж байна.
Уул уурхайн экспорт, газрын тосны импортоос хамааралтай эдийн засагт түүхий эдийн үнийн савлагаа инфляц, ханш, эдийн засгийн тогтвортой байдалд маш хүчтэй нөлөөлдөг тул дан ганц мөнгөний бодлогоор инфляцыг тогтворжуулахад хүндрэлттэй болохыг энэ судалгаа харуулсан.