УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.20/ хуралдаанаар орон сууц захиалан залилуулсан иргэдийн асуудлыг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралд дахин төлөвлөлтөд газар нь орсон болон орон сууц захиалж хохирсон иргэд, барилгын компаниудын төлөөлөл оролцож байна.
Хохирсон иргэд асуудлаа хэлж, хууль хяналтын байгууллагынхан тайлбар, тодруулга мэдээлэл өгсний дараа ту с байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл саналаа хэлэв. Тэрбээр, Орон сууц захиалсантай холбоотой хохирогчийн тоо 15 мянга байна гэж өнөөдөр ярилаа. Энэ бол асар том тоо. Энэ хохирогчдын бодит хохирлын хэмжээг олон жил дамнасан, мөнгөний ханшийн уналт гэх мэт асуудлаас болоод хэзээ ч гаргаж чадахгүй. Тэгэхээр төр анхааралдаа авах нь зүйтэй.
Ажлын хэсэг байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулбал оролцоход бэлэн байна. Хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой цоорхой нэлээд байна. Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас 2-3 хуулийн төсөл оруулах гэж байна. Гэхдээ ямар ч сайн хууль батлагдсан батлагдсан өдрөөс хойших харилцааг зохицуулна. Эргэж үйлчлэхгүй, хохирсон иргэдийн асуудал байдгаараа л байна. Тэгэхээр юуны өмнө хууль хяналтын байгууллагууд хохирогчдын асуудлыг хоёр ангилмаар байна.
- 1–рт, санаатай залилан.
- 2-рт, төрийн буруу үйлдэл, эсвэл давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой гэж хоёр ангилаад, эхлээд санаатай залилан дээр нь төвлөрч ажилламаар байна.
Төрийн оролцоотой болон давагдашгүй хүчин зүйл дээр төр засгийн байгууллагууд анхаарч ажилламаар байна. Хохирогчид, “Бид нар одоо мөнгөө авмааргүй байна” гэж байна. Ковидын өмнө 3 өрөө байр авна гэж өгсөн мөнгөөр өнөөдөр нэг өрөө байр ч авч чадахгүй болсон. Энэ тохиолдолд яах ёстой вэ? Байрны үнийн өсөлтөд төр оролцож байна гэдэгтэй би санал нэгдэнэ. Ипотекийн зээл нэмэгдэх тусам байрны үнэ өсдөг. Үүнээс болж хохирогчдын мөнгө цаас болж хувирдаг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд, ноднингоос байрны үнэ огцом нэмэгдлээ. Энэ оны эцсээр бүр нэмэгдэнэ гэж ярьж байна. Яагаад гэвэл “Сэлбэ дэд төв”-д орон сууцны ам.метр талбайн үнэ 4.8 сая төгрөг байна гэж зарласан. Энэ чинь тэр орчмын орон сууцны үнийн хүчтэй нэмэгдүүлнэ. Тэгэхээр Ажлын хэсэг байгуулагдвал төрийн оролцоог бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал нь барилга барих зөвшөөрөл авахаас өмнө мөнгөө цуглуулж эхэлдэг. Энэ хамгийн осолтой гэв.