Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгөв.
Тэрээр, Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хэлэлцээнд эхний амжилт, үр дүнгээ гаргаж чадлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээний үр дүнд Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин буурууллаа. Төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрч, 2.2 тэрбум ам.долларын (өнөөдрийн ханшаар 7.8 их наяд төгрөг) төлбөрийн зардал буурах сайн мэдээ дуулгая. Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллараар өснө" гэв.
1.5 тэрбум ам.доллар нь өнөөдрийн ханшаар 5.3 их наяд төгрөгтэй тэнцэнэ.
Рио Тинто группийн хэвлэлийн мэдээнд "Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн асуудлын хүрээнд Засгийн газартай хийсэн хэлэлцээний үр дүнд Рио Тинто групп Засгийн газрын саналыг хүлээн зөвшөөрч, менежментийн үйлчилгээний нийт зардлыг 50 хувиар бууруулахаар тохиролцлоо.
Долоон сарын хугацаанд үргэлжилсэн яриа хэлэлцээгээр талууд Оюу Толгойн урт хугацааны, тогтвортой үйлдвэрлэлийг баталгаажуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг харгалзан энэхүү шийдэлд хүрсэн. Энэхүү тохиролцоо нь Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэх чухал ач холбогдолтой, түншлэлийг улам бэхжүүлэхэд чиглэж байна.
Бид Оюу Толгойг дэлхийн хэмжээний зэсийн уурхай болгон хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, ил тод, үр бүтээлтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно" гэжээ.

Рио Тинто группийн "Оюутолгой" компаниас авдаг менежментийн төлбөр одоо хэдэн хувь байна вэ?
Рио Тинто групп бүтээн байгуулалтын зардлын 3, үйл ажиллагааны зардлын 6 хувьд оногдох менежментийн төлбөрийг авдаг. Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж, баяжуулах үйлдвэрийг өргөтгөсөн тул цаашид "Оюутолгой"-н бүтээн байгуулалтын зардал буурна. Харин үйл ажиллагааны зардал үйлдвэрлэл явуулж буй хугацаанд гарсаар байх болно.
ШУТИС-ийн багш, Монголын Критикал Минерал Ассиоциацын Удирдах зөвлөлийн гишүүн М.Дагва "Бизнест хамтрагч талууд дундаа компани байгуулахад тухайн компанийн үйл ажиллагааг хариуцан эрхэлж байгаа тал нь голлон менежментийн төлбөр авдаг. Уул уурхайн төсөл удирдахад менежментийн төлбөрийг ингэж тогтооно гэсэн жишиг тэр болгон ил биш, талууд хэлэлцээрээр тохирдог.
Ихэнхдээ тогтмол дүн тохирдог. Уул уурхайн том төсөлд менежментийн төлбөр магадгүй “Оюу толгой”-д анх хэрэглэгдсэн байх. Улс дамнасан том корпорацуудад “Техникийн Үйлчилгээний Төлбөр” гэж салбар компаниудаасаа болон хамтарсан компаниудаасаа татдаг, техникийн экспертиз, инженерийн мэдлэг туршлага, корпорацын нэмэлт зардлуудын төлбөр байдаг гэх мэдээлэл харж байсан.
Бас бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд ашиг хуваахын өмнө хайгуул, бүтээн байгуулалтын зардал гаргасан тал түүнийгээ тодорхой хуваариар суутгадаг. Тиймээс уул уурхайн төсөл удирдахад менежментийн төлбөрийг ингэж тогтооно гэсэн жишиг тэр болгон ил биш, талууд хэлэлцээрээр тохирдог" гэв.
Хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ, хэзээ өндөрлөх нь тодорхойгүй байна. Рио Тинто группийн арван хүнтэй хэлэлцээний багийг Тим Уилкокс ахалж байна.