УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралд дахин төлөвлөлтөд газар нь орсон болон орон сууц захиалж хохирсон иргэд, барилгын компаниудын төлөөлөл оролцож байна.
Байнгын хорооны хуралд дахин төлөвлөлтөд газар нь орсон болон орон сууц захиалж хохирсон иргэд, барилгын компаниудын төлөөлөл оролцож байна.

Иргэн Дашбат, Би “Эбо Диамонд” ХХК-д байр захиалж хохирсон 240 иргэнийг төлөөлөн ярьж байна. Бүхэл бүтэн нэг аймгийн төвийн иргэдтэй тэнцэх тооны иргэд хохироод байна. Орон байрандаа орж чадахгүй гэр бүл салах, амиа алдах зэрэг амьдралын олон асуудал бидэнд тохиолдож байна.
Энэ асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулж өгөөч гэж хүсэж байна. Нэгдүгээрт, Барилгын компаниудад аудитын шалгалт оруулмаар байна. Хоёрдугаарт, Урьдчилсан тэмдэглэл хийлгэмээр байна.
Үл хөдлөхийн бүртгэл, хяналт байхгүйгээс барилгуудыг давхардуулж зарсантой холбоотой баригдахгүй байна. Сонсгол зохион байгуулбал компаниудыг ангилмаар байна. Барилгаа баримаар байвч санхүүгийн эрсдэлд орсон бол хэрхэн шийдэх вэ. Үнэхээр давхардуулж зарсан, залилангийн компани байвал дампууруулмаар байна. Цагаан хаалга хотхонд байр захиалан иргэд эцэст нь өөрсдөө барилга бариулж байна. Бидний гарц шийдэл ч энэ болж байна.
Иргэн Ганболд, "Алаг хайрхан бугат" ХХК-ийн 30 айлын орон сууцны төсөлд байр захиалаад 7 жил болж байна. 30 айлын орон сууцыг 48 болгож зарсан энэ асуудлаар гэм буруугийн шүүх хурлыг явуулахгүй байна. Эцэст нь бид хууль хяналтын байгууллагад гомдож байна. Байр захиалсан иргэдийн зарим нь хөөрхий бурхан болсон. Зарим нь улсдаа дээрэмдүүлж, цөхрөөд гадаад руу явсан. Гэтэл шүүх байр захиалсан бүх иргэний өргөдөл, гарын үсэг шаардаад шүүх хурлыг хуралдуулахгүй байна.

УЕП-ын ахлах прокурор Батнасан, "Алаг хайрхан бугат" ХХК-тай холбоотой эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, 2025 оны 11-р сарын 27-нд яллах дүгнэлт үйлдэн Шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Өмнө нь прокуророос Шүүхэд шилжүүлээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 удаа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс хэргийг 1 удаа мөрдөн байцаалтад буцаасан. Буцаасан шийдвэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, шүүхэд шилжүүлээд байна.