"Mango" брэндийн үүсгэн байгуулагч Исак Андичийн үхэлд түүний хүү Жонатан Андичийг холбогдуулан мягмар гарагт баривчилсан байна.
Тодруулбал тус брэндийг үүсгэн байгуулсан Исак Андич 2024 оны арванхоёрдугаар сард хүүтэйгээ хамт ууланд алхаж яваад хаднаас унаж амиа алдсан.
Тухайн үед тэд хоёулхнаа эсвэл гэр бүлийн өөр гишүүд байсан эсэх талаар зөрүүтэй мэдээллийг хэвлэлүүд гаргаж байв.
Ямар нэг нотлох баримт олдоогүй тул хэргийг тухайн үедээ хаасан ч сүүлд дахин нээж, мөрдөн шалгалтыг эхлүүлсэн юм.
Жонатан өмнө нь эцгийнхээ үхэлд холбоогүй гэдгээ мэдэгдэж байсан.
Гэр бүлийнхэн нь цагдаа нар Жонатаныг баривчилж, мэдүүлэг авч байгааг баталсан бөгөөд гэм буруугүй гэдэгт нь итгэлтэй байгаа гэв.
Тэрбээр 2005 онд "Mango" брэнддээ ажиллаж эхэлсэн бөгөөд Mango Man буюу эрэгтэй хувцасны хэсгийг хариуцан ажиллах болсон байна.
Сүүлд эцгийгээ нас барсны дараа Жонатан тус компанийн ТУЗ-ийн дарга болсон юм.
Туркт төрсөн Исак Андич ах Нахманы хамт 1984 онд Испанийн Барселона хотод "Mango" брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө тус брэнд дэлхийн 120 улсад 3000 орчим салбартай болжээ.
Forbes-оос Исак Андичийг нас барах үед түүний хөрөнгийг 4.5 тэрбум ам.доллар гэж үнэлж байв.
Эх сурвалж: ВВС