Засгийн газрын өнөөдрийн /2026.05.20/ ээлжит хуралдаан үргэлжиж байна. Хуралдаанаар:
- “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Байдрагийн усан цахилгаан станц төсөл/
- Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
- Улсын хилийн зурваст газар ашиглуулах, концессын гэрээний хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухай хуулийн төслийн талаар
- Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төслийн талаар
- Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.20/ хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 1990 онд 36 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болж, 914.2 мянган хүн ядуу амьдарч байна. Монгол Улс нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд жилд 2.3 их наяд гаруй төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байгаа боловч ядуурал дорвитой буураагүй байна.
Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг багасгах, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож байгаа халамжийн төрлүүдийг судлан, олон төрөл байгаа тохиолдолд тодорхой хязгаартай болгох, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, үйлчилгээг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийнэ. Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлж, хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтална.