Эцэг эхчүүд хүүхдээ ногоо идүүлэх гэж янз бүрийн арга хэрэглэдэг. Зарим нь чихэр, жимс гэж худлаа хэлэн өгдөг бол ногоо идвэл шагнал амладаг эцэг эхчүүд ч бий.
Харин шинэ судалгаагаар хүүхдийг ногоонд дуртай болгох илүү үр дүнтэй арга нь эхийн хэвлийд байхаас нь эхлэн эрүүл хүнсний амттай “танилцуулах” явдал байж болохыг илрүүлжээ.
Их Британийн Durham их сургуулийн профессор, судлаачид жирэмсэн эмэгтэйчүүдэд байцай болон луувангийн нунтаг капсул өгч туршилт хийсэн байна.
Дараа нь лууван, байцайны үнэрт үзүүлэх хүүхдүүдийн нүүрний хувирал, хариу үйлдлийг судалжээ.
Эхлээд хүүхэд төрөхөөс өмнө хэт авиан шинжилгээгээр ажигласан бол дараа нь гурван долоо хоногтой болон гурван настайд нь дахин шалгасан аж.
Судалгаагаар эхийн хэвлийд байхдаа луувангийн амттай олон удаа “танилцсан” хүүхдүүд луувангийн үнэрт илүү эерэг хандлага үзүүлж, харин байцайны үнэрт дургүйцсэн шинж гаргажээ.
Байцайтай танилцсан хүүхдүүдэд ч мөн ижил үр дүн ажиглагдсан байна.
Судалгааны ажлыг ахалсан профессор "Жирэмсний сүүлийн үед тодорхой амт, үнэрийг мэдрүүлж байх нь хүүхдийн урт хугацааны амт, үнэрийн ой санамжид нөлөөлж, ирээдүйн хооллох зуршлыг нь бүрдүүлж болзошгүй” хэмээн тайлбарлав.
Судалгааны баг эхэндээ жирэмсэн эмэгтэйчүүдэд байцай, луувангийн шүүс уулгахыг оролдсон ч зарим оролцогч ууж чадахгүй гэж татгалзсан тул нунтаг капсул ашиглахаар шийджээ.
Судлаачид энэхүү туршилтыг харьцангуй цөөн хүн дээр хийсэн гэдгийг онцолж, илүү өргөн хүрээний судалгаа шаардлагатай гэж үзэж байна.
Мөн энэ аргыг улс орны хооллолтын онцлогт тохируулан ашиглаж болохыг дурджээ.
Тухайлбал Японд загас их хэрэглэдэг тул урагт багаас нь тийм төрлийн эрүүл хүнсний амт мэдрүүлэх боломжтой гэж тайлбарласан байна.
Эх сурвалж: The Guardian