Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас таван чухал хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулахаар ажиллаж байна.
Эдгээр хуулийн нэг бол Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Хот байгуулалтын тухай хууль 2008 онд анх батлагдсан бөгөөд зайлшгүй шинэчлэх, хуулийн давхардал, зөрчлийг арилгах шаардлага үүссэн учраас хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагаа, түүний төрөл, баримтлах зарчмыг тогтоох, хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, оролцогчдын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулж, хот байгуулалт, төлөвлөлтийн удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх нь хуулийн гол зорилго.
Хэлэлцүүлэгт ХББОС-ын сайдын зөвлөх И.Баттөгс, ХБОСБЗГ-ын дарга О.Одбаяр нар оролцож Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцуулж, оролцогчдын асуултад хариулав.
Мөн салбарын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож санал, зөвлөмж өглөө.
Эх сурвалж: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам