АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар авсан гадаад иргэдээс визийн барьцаа мөнгө шаардахгүй болсон гэж мэдэгдлээ.
Тодруулбал 50 улсын иргэд АНУ-ын виз мэдүүлэхдээ 5-15 мянган ам.долларын барьцаа мөнгө байршуулдаг журамтай болсон.
Энэхүү жагсаалтад Монгол Улс багтдаг.
Тэгвэл зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд АНУ, Канад, Мексик улсуудад болох хөл бөмбөгийн ДАШТ үзэх тасалбар авсан иргэдэд энэ журам хамаарахгүй болж байгаа аж.
Өмнө нь ДАШТ-д оролцох тоглогч, дасгалжуулагчид энэ барьцаанаас чөлөөлөгдөж байсан ч хөгжөөн дэмжигчдийг хамруулаагүй байсан юм.
Олон улсын хөл бөмбөгийн холбооноос энэхүү шийдвэрийг Цагаан ордон болон холбооны хамтын ажиллагааны хүрээнд гарсныг онцлов.
Барьцаа байршуулах журмыг визийн хугацааг хэтрүүлэн оршин суух тохиолдлыг багасгах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн.
Эх сурвалж: Reuters