Энэ онд Хан-Уул дүүрэгт замын нийт 23 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 36.89 км авто зам, 68.95 урт метр гүүрэн байгууламж, 1.5 км явган болон дугуйн зам барина.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто барихаар төлөвлөжээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Ээрмэлийн үйлдвэрийг урагшаа 115 дугаар сургуультай холбосон авто замыг өнгөрсөн жил барьсан. Үргэлжлүүлэн Ээрмэлийн гудамж буюу Орхон их сургуулиас Хан-Уул дүүргийн хажуу руу гарах замын ажлыг зургаадугаар сард ашиглалтад оруулна. Мөн шугам сүлжээний ажлыг давхар гүйцэтгэж байгаа. Ингэснээр Орхон их сургууль, Ээрмэлийн үйлдвэрийн хажуугаар урдаас болон хойноос зорчих хөдөлгөөн Хан-Уул дүүрэг, Шаравын гудамж руу шууд гарах боломжтой.
Ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хариуцан гүйцэтгэж байна. Тус зам Чингисийн өргөн чөлөөний ачааллыг мөн хуваалцана. Хан-Уул дүүрэгт орон сууцны хороолол дундах холбоос замуудыг нэмэгдүүлнэ. Энэ жил Хан-Уул дүүрэгт замын нийт 23 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Хан-Уул дүүрэгт Эмээлтийг Шувуун фабриктай холбосон 12.6 км авто замыг энэ жил дуусгана. Тус зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотод баруун, зүүн талаас нэвтрэх хөдөлгөөн Эмээлтээс урагш гүүрэн байгууламжаар гараад Өлзийтөөр Төв аймгийн зам руу хүрэх байдлаар дамжин өнгөрөх боломжтой” гэв.
Нийслэлийн нийт авто замын 20 орчим хувь нь ус зайлуулах байгууламжтай. Иймд Барс зах, 22-ын товчоо зэрэг ус тогтдог байршлуудад авто замын ус зайлуулах хоолой угсарч байна. Энэ жил Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд Хүннү 2222 хотхон орчимд ус ихээр тогтдог байршилд, мөн Ажилчны соёлын ордны автобусны буудал орчим ус тогтдог байршилд ус зайлуулах байгууламжийг барьж угсарч байгаа аж.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Уулын зам дагуу явган болон дугуйн замын ажил, Удирдлагын академийг Жапан таунтай холбох зам, Арцатыг Неосити, Архивчдын гудамжтай холбох авто зам, Дэлхийн банкны зургаан эгнээ зам Наадамчдын гудамжнаас Шинэ Яармаг хороолол дундуур өнгөрөөд баруун тийш Архивчдын гудамжтай холбогдох авто замуудыг барьж байгаа.
Тэнгэр рашаанаас Ар зайсангийн гудамж, Ар Зайсангаас Хийморийн овооны замтай холбогдох авто замын ажлууд хийгдэж байгаа. Гандийн гудамж, Цэнгэлдэх хотхоны авто зам, Чингисийн өргөн чөлөөнөөс Туул голын гудамж хүртэлх авто зам, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны уулзвар буюу Станцын уулзвар хүртэлх зургаан эгнээ замын ажил энэ жил дуусна” гэв.
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд бүртгэлтэй 28 арьс ширний үйлдвэр байдаг. Тэдгээр арьс ширний үйлдвэрийг нүүлгэж, Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу шилжүүлж байна. Эмээлт аж үйлдвэрийн паркийн гадна авто зам, бусад дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдэж, Л.Хосбаяр дарга ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа хөрсний бохирдлын асуудлыг мөн шийдвэрлэнэ” хэмээн танилцууллаа.