Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б нь иргэн У-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, насанд хүрээгүй хүүхэд /18 насанд хүрээгүй/-гүй, эд хөрөнгийн маргаангүй, мөн хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн нөхцөл тогтоогдсон байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид харилцан зөвшөөрсөн, насанд хүрээгүй хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд гэрлэлтээ Улсын бүртгэлийн байгууллагад хандан захиргааны журмаар цуцлуулах боломжтой байдаг.
Иймд уг асуудал нь шүүхийн журмаар шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэв эхнэр, нөхөр харилцан зөвшөөрсөн, насанд хүрээгүй хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй бол гэрлэлтээ заавал шүүхээр бус, Улсын бүртгэлийн байгууллагаар дамжуулан цуцлуулах боломжтой юм.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх