УИХ-ын чуулганы баасан гарагийн /2026.05.13/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэхийг хураллаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Энэ төслийн хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Учрал гормиын санал гаргаж, байр сууриа илэрхийлэв.
Ерөнхий сайд, Засгийн газар эдийн засгийн хурцадмал нөхцөл байдал үүссэн энэ үед ажлын байрыг хадгалах зорилгоор Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн мэдүүлсэн.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөг хүртэлх орлогоос ХХОАТ авахгүй. НӨАТ суутган төлөгчдийн орлогыг 50 сая биш 400 сая болгоё. 2.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол ААНОАТ 1 хувиар төлье гэсэн өөрчлөлт оруулж байна. Энэ бол иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах, ажлын байрыг хадгалах зорилготой бодлого.
НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, ирэх 10-р сарын 1-нээс дагаж мөрдөхөөр баталсан. Энэ хуулиар орлого нь 1 саяас дээш бол 20 хувь, 1 сая хүртэлх бол 50 хувь, 500 мянга хүртэлх орлоготой бол НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох зохицуулалттай. Энэ хуулийн төсөвт үзүүлэх ачаалал нь бараг 1.7 их наяд төгрөг.
Бидний өргөн мэдүүлээд буй Татварын багц хуулийн төсөвт үзүүлэх ачаалал 2.2 их наяд төгрөг. Зарим гишүүн ХХОАТ-ыг 1 хувь болгоё гэж байна. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Баялгийг хуваарилахад хэрэглэдэг механизм бол татвар.
Өндөр орлоготой хэсгээс татвараа авч, жижиг дунд орлоготой иргэдийн ажлын байрыг хадгалах зорилгоор татварын механизмыг хэрэглэдэг. Тиймээс татварыг тэдэн хувиар бууруулъя гэж дур дураараа ярьж хэлэлцэх нь зохимжгүй байдаг. Ялангуяа ХХОАТ бол орон нутгийн төсвийг бүрдүүлдэг. Нийслэл, дүүрэг, 21 аймаг ХХОАТ-аараа бие даан үйл ажиллагаа явуулдаг.
ХХАОТ-ыг 1 хувь болговол орон нутаг бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. ААНОАТ-ын 40 хувийг орон нутагт өгдөг. Тэгэхээр орон нутагаа бодох ёстой байх.
Тиймээс Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөг хүртэлх ХХОАТ-ыг тэглэвэл 3 саяын цалинтай хүн 2.2 саяасаа ХХОАТ төлбөл орлого өөрт нь үлдэнэ. Энэ хамгийн зөв бодлого гэж үзсэн.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлбэл илүү тансаг хэрэглээтэй иргэдэд хүрнэ. Төрөөс өнөөдөр олгож буй халамжийн бодлого зорилтот бүлгийнхээ 26 хувьд л хүрч байгаа юм билээ. Халамж нүдээ олдоггүй.
Гишүүдэд сонголт бий. НӨАТ-ын буцаан олголт чухал. 792 мянган төгрөг хүртэлх орлогын татварыг тэглэх нь буруу гэж үзэж байвал Засгийн газар НӨАТ-ын хууль татаж авахад бэлэн. Энэ бол УИХ-ын гишүүдийн сонголт шүү гэв.
Ө.ШИЖИР: ЭНЭ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЖИЛД 7 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭМЖ ШААРДАГДАНА ГЭДЭГ ХҮНД ДАРАМТ БИШ
Үүний дараа үргэлжлүүлэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачлан боловсруулж, 2025 оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн анхны хэлэлцүүлгийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаараа явуулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавигддаг “1 нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасах нь зөвхөн хүн амын өсөлтийг дэмжих бодлогын асуудал бус, мөн хүүхэд төрүүлсэн эхчүүд болон хүүхдүүдийг нөхцөл байдлаар нь ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрч, олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах болон амьдралын нөхцөл байдал, эрүүл мэндийн эрсдэл, хүүхдийн эндэгдэл зэрэг эмзэг асуудлын улмаас зарим эхчүүдийн төрийн дэмжлэгт хамрагдаж чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэж үзсэн байна.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хууль нөхөн үйлчлэхгүй байх эрх зүйн нийтлэг зарчим алдагдахгүй байх, нийгэмд буруу хүлээлт үүсгэхгүй байхад онцгой анхаарах, “Эхийн алдар” одонтой холбоотойгоор хүүхэд төрүүлсний дараа үрчлүүлэх, асрамжийн газарт өгөх зэрэг асуудалд бодлогын түвшинд анхаарахын зэрэгцээ нярайн болон бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор төрөөс нярайн сувиллын үйлчилгээг дэмжих шаардлагатайг хэлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Ө.Шижир, Б.Баярмагнай, Н.Алтаншагай, М.Бадамсүрэн, Р.Сэддорж, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан хуулийн төсөлд Сангийн яамнаас “дэмжихгүй” гэсэн санал өгснийг дурдаад, улсын төсөвт ямар хэмжээний дарамт ирэх талаар асууж, хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас тодорхой хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ө.Шижир хуулийг хэрэгжүүлэхэд жилд 7.0 тэрбум төгрөг нэмж шаардагдана гэдэг асар хүнд дарамт биш гэж үзэж байгаагаа илэрхийлж, хүүхдэд зориулагдсан бүхий л зүйлсийг устгаж дууссан энэ үед эхийн урамшууллыг шалгуур, нөхцөлгүй болгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн юм.
Мөн УИХ-ын дарга, гишүүд эх, хүүхдийг дэмжих, халамжлах, хүн амыг өсгөх, малчин гэр бүлийн бүтцийг хамгаалах, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах, зэрэг төрийн бодлогыг өргөжүүлэхэд анхаарал хандуулах цаг болсныг дурдав.
Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй хоёр саналаар явуулах санал хураалтыг маргаашийн буюу 2026 оны тавдугаар сарын 15-ны нэгдсэн хуралдаанаар хийхээр хойшлууллаа.