УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр “Нэг инээдтэй гэх үү, цочролд оруулсан зүйл хэлэхэд аль ч улсын эмнэлэгт очиход иргэн хурууны хээгээ уншуулах төхөөрөмж байна. Би иргэн хуруугаа уншуулахад таних систем буюу баталгаажуулалт байх ёстой. Өөрөөр хэлбэл, иргэн Батшугарын хурууны хээ мөн үү, үгүй юу гэдгийг баталгаажуулж, улмаар Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэн Батшугарыг эмч үзсэн байна гээд гүйцэтгэлийн санхүүжилт олгодог гэж бодож байлаа.
Тэгтэл тухайн хуруу уншигч иргэнийг таньж, баталгаажуулдаггүй юм байна. Нэг ёсондоо Дан системд холбогдоогүй байж, үүнийг сая оруулсан. Энэ мэт асуудлыг арилгаж байгаа" гэв.