Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Ирантай хийсэн дайны үеэр Арабын Нэгдсэн Эмират улсад нууцаар айлчилж, тус улсын ерөнхийлөгч Шэйх Мохаммедтэй уулзсан гэж мэдээлжээ.
Нетаньяхугийн ажлын албанаас хоёр удирдагчийн уулзалт “түүхэн дэвшил” авчирсан гэж мэдээлсэн байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Нетаньяху болон АНЭУ-ын ерөнхийлөгчийн уулзалт Омантай хиллэдэг Аль-Айн хотод хэдэн цаг үргэлжилсэн байж болзошгүй аж.
Гэвч удалгүй АНЭУ-ын Гадаад хэргийн яам энэ мэдээллийг үгүйсгэж, уг айлчлалын тухай мэдэгдлийг “үндэслэлгүй” хэмээн мэдэгдэв.
Мөн талуудын харилцаа албан бус, нууц тохиролцоогоор бус харин ч ил тод, дипломат хүрээнд байдгийг онцолжээ.
Тус мэдэгдэлд Израилын ерөнхий сайд болон төлөөлөгчид АНЭУ-д айлчилсан гэх мэдээллийг бүрэн няцаасан байна.
Иран дайны үеэр АНЭУ-ын хэд хэдэн бай цохилтод өртсөн бөгөөд Тегераны талаас тус улсыг АНУ, Израилтай хэт ойр харилцаатай байна гэж удаа дараа шүүмжилсэн.
Нетаньяхугийн мэдэгдлийн дараа Ираны Гадаад хэргийн сайд "Ираны аюулгүй байдлын байгууллагуудын өмнө нь анхааруулж байсан зүйлийг тэр өөрөө олон нийтэд ил болголоо” гэв.
Тэрбээр Израилтай хамтран ажиллах нь “өршөөж боломгүй үйлдэл” бөгөөд үүнд оролцсон хүмүүс “хариуцлага хүлээнэ” гэж мөн онцолжээ.
Эх сурвалж: ВВС