Төрийн байгууллага дахь Жендерийн тэгш байдлын гэрчилгээжилт төслийн Удирдах зөвлөлийн хурал боллоо.
Уулзалтаар байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендерийн тэгш байдлыг хангах цогц арга зүйг системтэйгээр нэгтгэх, төрийн байгууллагуудын жендерийн мэдрэмжтэй, үр дүнд суурилсан үйл ажиллагааг бэхжүүлэх, чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.
Түүнчлэн төрийн байгууллагын жендерийн тэгш байдлын үнэлгээ, гэрчилгээжилтийн тогтолцоог боловсронгуй болгох нь байгууллагын соёл, хүний нөөцийн бодлого болон үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Энэхүү төсөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгууд, тэр дундаа “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” 5 дугаар зорилт болон “Энх тайван, шударга ёс ба хүчирхэг институц” 16 дугаар зорилтын хэрэгжилтийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Талууд цаашид төрийн байгууллагуудад жендерийн мэдрэмжтэй засаглал, хүртээмжтэй ажлын орчныг төлөвшүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдлээ. НҮБХХ-өөс боловсруулсан Жендер сийл санаачилгыг НЗДТГ-т хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг албаныхан онцолж байв.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ