Иргэн Г.Н нь 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 400 мянган төгрөгийг Н.Б-ээс хүлээн авч, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай “мөс” нэршилтэй, 0.2 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан хэрэгт холбогджээ.
Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Г.Н-ийг гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноов.
Эх сурвалж: УЕПГ