Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит X “Их эе” хурал 5-р сарын 15-ны 09.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Хурал 255 хүртэлх тооны төлөөлөгч оролцох ба улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцох юм.
Төлөөлөгчийн бүрэлдэхүүнд үндэсний бөхийн судлаачдыг оруулдаг уламжлалтай бөгөөд аравдугаар хуралд гурав хүртэлх тооны үндэсний бөх судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцоно. Иймд МҮБХ-ноос "Их эе" хуралд оролцох сонирхолтой бөхийн судлаач, эрдэмтдийг сүүлийн 10 жилийн хугацаанд туурвисан үндэсний бөхийн холбогдолтой бүтээлийн жагсаалт, өөрийн товч танилцуулгыг цахим хаягаар илгээхийг хүссэн зар түгээжээ.