АҮЭБ сайд Г.Дамдинням "Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай гэрээг*” соёрхон батлах хуулийг УИХ-аар соёрхон батлахаар болсон талаар мэдээллээ. Анхны хэлэлцээр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын менежментийг тэр чигт нь өгч байгаа мэт агуулгатай, зарим зүйл заалт нь Монгол Улсын эрх ашигт нийцээгүй байсан тул 2025 онд буцаагдаж байсан гэлээ.
ОХУ-ын В.В.Путин 2024 онд Монгол Улсад айлчлахад хоёр улсын Засгийн газар гэрээ байгуулж байсны нэг нь энэхүү гэрээ бөгөөд ойрын хугацаанд УИХ-д өргөн барьж, соёрхон батлуулснаар Монгол Улсыг нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой бөгөөд найдвартай хангах эрх зүйн баримт бичиг анх удаа бий болно гэв.
Мөн тэрбээр "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн хэрэгжилтэд авах арга хэмжээний талаар мэдээллээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын гэрээнд тусгагдсан зарим ажлыг түргэсгэхийн тулд тус компанийн ТУЗ-д өөрчлөлт оруулж, боломж нөхцөлөөр хангах, уян хатан ажиллах боломжийг нээсэн тогтоолыг баталлаа. Түүнээс гадна УИХ-ын 20-оод гишүүд өргөн барьсан Улсын төсвийн орлого зарлага бүртгэхгүй, тусад нь авч явах, эдийн засгийн үр өгөөжтэй, Үндэсний аюулгүй байдалд хамаатай төслүүдийг гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийг хэлэлцэхэд эцсийн хэлэлцүүлэг дээр дэмжигдээгүй, буцсан. Улмаар энэ хуулиас Сэлбэ дэд төвийг хасаад, Эрдэнэбүрэн усан цахилгаан станц, Газрын тосны үйлдвэр хоёрыг хамруулж дахин өргөн барьж байна. Улмаар батлагдвал, Газрын тосны бүтээн байгуулалтыг эрчимжинэ гэлээ.