2024 оны арванхоёрдугаар сард Испанийн зүүн өмнөд эргийн ойролцоо Оросын ачааны хөлөг онгоц живсэн осол гарч байв.
Уг хөлгийг Умард Солонгос руу цөмийн шумбагч онгоцны реактор тээвэрлэж явсан байж болзошгүй гэдгийг CNN агентлаг мэдээлжээ.
ОХУ-ын далбаатай, төрийн холбоотой “Oboronlogistics” компанийн эзэмшлийн уг ачааны хөлөг 2024 оны арванхоёрдугаар сарын 23-нд Мурсиа мужийн эргээс 62 метрийн зайд живсэн.
Тухайн үед уг хөлгийг Санкт-Петербургээс Владивосток руу явж байсан гэж мэдээлж байжээ. Хөлөг живэхийн өмнө гурван удаагийн дэлбэрэлт болсон гэсэн байна.
Испанийн аврах багийнхан тусалж байсан ч Оросын байлдааны хөлөг ирж, тэднийг хол байхыг шаардсанаар ажиллагааг нь зогсоосон аж.
Испанийн засгийн газрын баримт бичигт Оросын байлдааны хөлөг ослын үеэр “гэрэлт дохио” ашигласан нь хиймэл дагуулын хяналтыг сааруулах зорилготой байж болзошгүй гэж дурдсан байна.
Албан ёсны мэдэгдэлд хөлөг “аюулгүй бараа” тээвэрлэж байсан гэж мэдэгдсэн ч Испанийн эрх баригчид дэлбэрэлт болсныг сэжигтэй гэж үзжээ.
Хөлгийн ахмад Испанийн мөрдөгчдөд тайлбар өгөхдөө “траншейны таг” гэж мэдээлсэн зарим эд анги нь цөмийн шумбагч онгоцонд хэрэглэдэг реакторын бүрэлдэхүүн хэсэгтэй төстэй байсан аж.
Мөн хиймэл дагуулаас авсан хөлгийн зурагт тус бүр 65 тонн орчим жинтэй хоёр том цэнхэр контейнер байсан нь анхаарал татжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм ачааг Оросоос Төв Азийн хуурай замаар тээвэрлэх нь бараг боломжгүй бөгөөд зөвхөн далайгаар тээвэрлэх нь боломжит хувилбар байсан гэж дүгнэсэн байна.
Хөлгийн ачаа Умард Солонгосын Расон боомт руу очих ёстой байсан байж болзошгүй гэж үзжээ.
Эх сурвалж: CNN