gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хантавирусийн батлагдсан тохиолдол 11 болж, франц өвчтөн амьсгалын аппаратад оржээ

А.Номин
Дэлхийд
Өчигдөр
Twitter logo
А.Номин
Twitter logo
Дэлхийд
Өчигдөр
Хантавирусийн батлагдсан тохиолдол 11 болж, франц өвчтөн амьсгалын аппаратад оржээ Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав.

Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлөг онгоцоор зорчоод эх орондоо буцсан франц эмэгтэй уг вирусээр өвчилсөн нь батлагдсан. 

Түүний биеийн байдал муудаж, амьсгалын аппаратаар эмчилж байгааг Парис хотын эмнэлгээс мэдэгдсэн байна. 

Одоогоор уг дэгдэлттэй холбоотой нийт 11 тохиолдол батлагдаад буй. 

Хөлөг онгоцны аялалд хамрагдсан гурван хүн уг вирусийн улмаас нас барсан бөгөөд тэдний дунд анх халдвар авсан гэж үзэж буй нидерланд хос байсан юм.

Бүх зорчигч болон хөлгийн багийн гишүүдийг буулгасны дараа MV Hondius хөлөг Нидерланд руу буцаж байгаа бөгөөд тэнд бүрэн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөжээ.

Вирусийн нууц үе нь урт байдаг тул ойрын хэдэн долоо хоногт нэмж тохиолдлууд илэрч болзошгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн батлагдсан болон сэжигтэй тохиолдлууд тус хөлгөөр зорчсон хүмүүсийн дунд л гарсан гэдгийг мэдэгдсэн. 

Тэрбээр “Одоогоор энэ нь томоохон дэгдэлтийн эхлэл болно гэсэн шинж тэмдэг байхгүй” гэдгийг мөн онцолсон юм. 

Гэхдээ вирусийн нууц үе нь урт байдаг тул ойрын хэдэн долоо хоногт нэмж тохиолдлууд илэрч болзошгүйг анхааруулжээ. 

Хамгийн сүүлд Испанийн нэг зорчигчоос хантавирус илэрсэн бөгөөд түүнийг хөлгөөс нүүлгэн шилжүүлсний дараа Мадрид дахь цэргийн эмнэлэгт тусгаарлаж байгаа талаар Испанийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн.

Одоогоор хантавирусийн эсрэг тусгай эмчилгээ, вакцин байхгүй ч эрт илрүүлж эмчлэх нь амьд үлдэх боломжийг нэмэгдүүлдэг гэж ДЭМБ мэдэгдсэн байна.

Аргентины Эрүүл мэндийн яам ойрын өдрүүдэд дэгдэлтийн эх үүсвэрийг тогтоохоор эрдэмтдийн баг илгээнэ гэж мэдэгджээ.

ДЭМБ-ын мэдээлснээр анх халдвар авсан гэж үзэж буй Нидерландын хос аяллын хөлөгт суухаасаа өмнө Аргентин болон Өмнөд Америкийн бусад орнуудаар хэдэн сарын турш аялсан аж.

Тэд шувуу ажиглах аялалд оролцох үеэрээ хогийн цэг дээр очсон бөгөөд тэнд халдвар тээгч мэрэгч амьтанд хүрсэн байж болзошгүй гэжээ.

Эх сурвалж: АР

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан