gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Эмгэнэл илэрхийлье”, Ж.Алдаржавхлан сайд аа!

Э.Энхмаа
Соёл урлаг
Өчигдөр
Twitter logo

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр таалал төгсжээ. Уран бүтээлийн хамтрагчид, түүний бүтээлийн уншигч, сонсогчид болсон ард түмэн харамсан гашуудаж, хүндэтгэн дурссан сэтгэлийн үгсээр цахим орчин цалгиж байна.

Харин салбарынх нь яам болох Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам эмгэнэл нэртэй элэглэл тохуурхал гэмээр, дүүрэн алдаа болсон хайнга хэдэн өгүүлбэр хиймэл оюун ухаанаар бичүүлэн цахим хуудаснаа тавьж олны элэг доог болж, уур хилэнг барав.

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, сайдын багт сор болсон зохиолчдынхоо бүтээлийг мэдэхгүй, хооронд нь хольж сольсныг мэдэх мэдлэг, ялгах сөхөөгүй түшмэл суудаг нь эмгэнэл.

Сайд Ж.Алдаржавхлан өнгөрсөн долоо хоногт гадаадад томилолттой байжээ. Яамных нь албан ёсны цахим хуудсанд ямар гээч хөгтэй, гутамшигтэй “эмгэнэл” нийтлэгдсэнийг тэр мэдэхийн сайнаар мэдэж байгаа.

“Би гадаадад томилолтоор ажиллаад буцаж байна. Алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэж сэтгүүлчид хариу өгсөн сайд өнөөдөр /2026.05.12/ ажилдаа иржээ.

Иргэдийн уур бухимдлыг барж, хэд хэд засаад ч сайжруулж чадаагүй, эцэст бүр устгаж орхисон эмгэнэлийнхээ учрыг ирсэн даруйдаа олж, иргэдэд тайлбар өгөх, уучлал хүсэх нь төрийн сайд байтугай жирийн иргэний ч ёс зүйг хэмжиж болох асуудал.

Гэтэл цахим хуудсан дахь эмгэнэлийг устгаснаа бухимдсан олны тархинаас “авч хаясан” гэж андуурав уу, ингэсгээд мартана биз гэж басамжлав уу ус балгасан мэт дуугүй байгааг нь юу гэх вэ.

Ж.Алдаржавхлан сайд өнөөдөр ажилдаа ирж, хэд хэдэн уулзалт хийсэн тухай “цэмцгэр” мэдээг ар араас тавьж, зургаар “булах” нь доромжлол биш гэж үү. Салбар хариуцсан сайдын хувьд яамныхаа нэрийг бодож, хариуцлагаа мэдэрч, уучлал хүсэх соёл Соёлын сайдад байх ёстой!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан