БНХАУ-ын иргэн Gao Linzhong нь Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулжээ. Улмаар Татварын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хууль тогтоомж зөрчин ашиг олж, татвараас зайлсхийсэн байна. Түүнийг өнөөдөр (2026.05.12) Монгол Улсаас албадан гаргалаа.
Тухайн иргэнийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсаас албадан гаргах шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Захиргааны хэргийн анхан, давж заалдах, дээд шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан. Түүний гаргасан нэхэмжлэлийг гурван шатны шүүх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.
Улмаар БНХАУ-ын иргэн Gao Linzhong нь төрийн байгууллагын хууль ёсны шаардлага биелүүлээгүй, дуудсан цагт ирэхээс зайлсхийх, мөн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдаж, саад учруулсан. Мөн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага зэрэг хууль, хяналтын байгууллагуудад үе шаттайгаар өргөдөл, гомдол гаргаж төрийн албан хаагчийг үндэслэлгүй гүтгэх үйлдэл удаа дараа гаргасныг тогтоожээ.
Төрийн байгууллагын хуульд заасан чиг үүрэг, шийдвэр гаргах, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр нөлөөлөх боломжгүй бөгөөд гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Гадаадын иргэн харьяатын газар